Бусад

“ЦАР ТАХЛЫГ ХОХИРОЛ БАГАТАЙ ДАВАН ТУУЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛНО

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст “Ковид-19” халдварт цар тахалтай холбогдуулан “Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” сэдэвт онол практикийн бага хурлыг анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэ сарын 19-нд Нийслэлийн иргэний танхимд болох тус хуралд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах ажилтнууд оролцох бөгөөд“Эмчилгээний чанар нь эмчийн эмнэлзүйн ур чадвараас, эмнэлзүйн ур чадвар нь судлаач эмчээс” гэсэн уриан дор өөрсдийн судалгаа, илтгэлийг танилцуулах юм.

Хурлын хүрээнд эмнэлзүйд суурилсан судалгаа, лабораторийн судалгаа, дархлаажуулалтын судалгаа, эмийн ханган нийлүүлэлт, эрэлт судалгаа, үндсэн болон хэлэлцүүлэгт илтгэл, ханын илтгэл зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Анхдугаар бага хурал нь коронавируст “Ковид-19” халдварт өвчний эмчилгээний арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, улаан бүсэд ажиллаж буй эмч нар харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх нь ажлын байрандаа хамтдаа тасралтгүй хөгжих нэг арга хэрэгсэл болж байгаа төдийгүй уралдаан, өрсөлдөөн бус эмчийн эмнэлзүйн ур чадварыг дээшлүүлэхийг дэмжсэн эмчилгээний арга зүйн асуудлаар харилцан туршлага солилцох, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, дархлаажуулалт болон өвөрмөц эмчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр нэгдсэн шийдэлд хүрэх зорилготой юм.

Цар тахалтай тэмцэж буй өнөө үед эмчилгээний шинэлэг арга зүй, тэргүүн туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн тус бага хурлыг НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагууд, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэг, Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг, Монгол-Япон сургалтын эмнэлэг, АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, “Эм” холбоо ТББ-аас дэмжиж оролцоно.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Related Articles

514 Comments

  1. whoah this blog is excellent i love reading your articles. Keep up the good work! You know, a lot of people are searching around for this information, you can aid them greatly.

  2. Good article and right to the point. I don’t know if this is really the best place to ask but do you folks have any thoughts on where to hire some professional writers? Thank you 🙂

  3. Hello! I just wanted to ask if you ever have any trouble with hackers? My last blog (wordpress) was hacked and I ended up losing several weeks of hard work due to no back up. Do you have any methods to prevent hackers?

  4. Hiya, I am really glad I’ve found this information. Nowadays bloggers publish just about gossips and web and this is really annoying. A good site with interesting content, this is what I need. Thank you for keeping this web-site, I’ll be visiting it. Do you do newsletters? Cant find it.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close