ДэлхийЭрүүл мэнд

Ухань хотын 11.3 сая иргэнийг таван өдрийн дотор коронавирусийн шинжилгээнд бүрэн хамруулжээ

БНХАУ-ын Ухань хотноо өнгөрөгч даваа гаригт “COVID-19”-ийн гурван тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 2020 оны дөрөвдүгээр сараас хойш тус хотод дотоодын халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол болсон юм.

Тиймээс БНХАУ-ын эрх баригчид мягмар гаригт вирусийн тархалтыг яаралтай таслан зогсоох зорилгоор Ухань хотын нийт хүн амын дунд коронавирусийн масс оношилгоо хийх шийдвэр гаргасан. Тэгвэл ням гаригт Ухань хотын удирдлагууд тус хотын нийт 11.3 сая иргэнийг таван өдрийн дотор коронавирусийн шинжилгээнд бүрэн хамруулж дууссан талаар мэдээллээ.

Орон нутгийн удирдлагуудын мэдээлснээр шинжилгээнд 6-гаас доош насны хүүхдүүд болон зуны амралтаараа өөр хотуудад зорчсон оюутнуудаас бусад бүх оршин суугчдыг хамруулсан аж. Ийнхүү таван өдрийн турш үргэлжилсэн арга хэмжээний үр дүнд “COVID-19”-ийн халдвар авсан нийт есөн тохиолдлыг илрүүлж, эмнэлэгт тусгаарласан байна. 

Харин БНХАУ-ын хэмжээнд сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд өдөрт дунджаар 100 гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ. Тус улсад өнөөдрийн байдлаар Шинжань, Хубэй, Юунань, Хунан мужууд болон Шанхай хотуудад дотоодын халдвар бүртгэгдээд байна.

Related Articles

9 Comments

  1. I like what you guys are up also. Such smart work and reporting! Keep up the superb works guys I’ve incorporated you guys to my blogroll. I think it will improve the value of my website 🙂

  2. Thanks a lot for sharing this with all of us you actually know what you are talking about! Bookmarked. Please also visit my website =). We could have a link exchange arrangement between us!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close