Улс төр

Сонгуулийн хар машины луйварыг дэлгэсэн Г.Ган-Очирыг ЦЕГ-аас эрэн сурвалжилж эхэллээ

Ардчилсан намын долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг 4:11 хэвлэлийн хурлын үеэр иргэн Г.Ган-Очир сонгуулийн үр дүнг хууль бусаар авсан МАН-ын нэр бүхий хүмүүсийн талаар мэдээллэсэн билээ. /2021.05.20/ 

Тэрбээр, “Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа. Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн.

МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж, хууль бус аргаар төрийн эрхийг авсан.

Би улс төрийн золиос болно гэдэг үүднээсээ маш их айж байсан. Надад бүх яриа, бичлэг байгаа.

Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага намайг шалгасан. Надаас гурав хоног байцаалт авсан. Сонгуулийн хар машиныг программчлаад, хакердаад 175 тэрбум төгрөг шилжүүлсэнийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан байсан” гэж байсан билээ. 

Тэгвэл уг баримтыг ил болгож, нийгэмд шүгэл үлээсэн иргэн Г.Ган-Очирыг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэллээ. 

Related Articles