ДэлхийЧөлөөт

Ордуудын нууц авъяас

Хонь – Хонины ордныхон бол Караоке мастерууд юм. Тэд бар эсвэл караокед орвол олон хүмүүсийн сэтгэлийг татах зорилгоор караокений “од” болох болно. Хэдэн хундага уусан байсан ч гайхалтай хоолойгоороо бусдыг уяраах болно.

Үхэр – Үхрийн ордныхон бол “покерын хаан”. Болгоомжтой байхгүй бол үхрийнхэн юу болоод байгааг ойлгохоос чинь өмнө хамаг мөнгийг чинь хуу хамсан байх вий. Маш тэвчээртэй хүмүүс учраас сэтгэл хөдлөлөө нүүрэн дээрээ гаргадаггүй нь покерт сайн байх нэг шалтгаан болж өгдөг. Маш их хождог учраас зарим хүмүүс тэднийг заль мэх ашиглаж байна гэж буруутгах нь бий. 

Ихэр – Ихрийн ордныхны төрөлх авъяас бол тэд ургамал ургуулах юм. Тэдний гэр элдэв төрлийн ургамал, цэцгээр гоёсон байх нь элбэг. Гэрт нь ихэвчлэн нартай байдаг. Ургамлуудаа арчилж тордохоос гадна чөлөөт цагаа гадаа өнгөрөөх дуртай. 

Мэлхий – Мэлхийн ордныхон бол мундаг үлгэр, түүх өгүүлэгч. Зугаалгаар явах бүрт хэн нэг нь гал тойроод сууж буй хүмүүсийг өөрийн яриандаа автуулдаг билээ. Тэд бол мэлхийн ордныхон юм. Тэд ямар нэгэн түүх, болсон явдлыг хэрхэн ярих, хэрхэн зөв үг ашиглаж сонсогчдоо уяраах, яриандаа автуулах вэ гэдгээ сайн мэддэг. Хүүхдүүд тэднээр үлгэр яриулах хамгийн дуртай байдаг.

 Арслан – Арслангийн ордныхны зөөлөн зан араншин нохой муурнуудыг өөртөө татдаг. Нохой хуцаж, үсэрч, өвчтэй гасалж байвал арслангийн ордныхон тэднийг тайвшруулж, зөөлрүүлэх увидастай байдаг. Тэд хүмүүсээс илүү амьтадтай хамт байхыг ч илүүд үзэх тохиолдол бий. 

Охин – Бие хамгаалах урлаг. Охины ордныхны логиктой, дэс дарааллаар аливааг хийхийг илүүд үздэг зан араншин тэднийг бие хамгаалах урлагийн мастерууд болгодог. Тэд бие хамгаалах урлагаар хичээллэвэл амжилт олох магадлал өндөртэй.

Жинлүүр – Жинлүүрийнхэн сайн жүжигчид байдаг. Тэд өөр хэн нэгний дүрд сайн ордог. Нийгмийн харилцаа болон уян хатан зан чанар нь өөрөөсөө тэс өөр хүнийг ч сайн ойлгоход тусладаг. Тийм ч учраас тэд бусдыг дууриах, кинонд гардаг үгсийг цээжээр санахдаа сайн байдаг. 

Хилэнц – Хилэнцийн ордныхон хөгжмийн чадвар өндөртэй. Хилэнцийнхний өндөр хөгжсөн хянах чадвар нь төгөлдөр хуур, хийл, гитар тоглоход хуруугаа зөв хөдөлгөхөд тусладаг. Хэдийгээр тэдний хувьд хөгжим байгалаас заяасан авъяас ч ахиц гаргах тусам улам сайжрахыг өөрөөсөө шаардаж сэтгэл санаагаа тогтворгүйжүүлж эхэлдэг. Хөгжмөөр хичээллэхэд их цаг хугацаа тэвчээр хэрэгтэй учир хөгжмөө битгий орхиорой. 

Нум – Нумынхан маш сайн нарийн боовны тогоочид. Нумын ордныхон аялалд дуртай, олон зүйлийг туршиж үзэхийг хүсдэг нь тэднийг сайн нарийн боов, амттаны тогооч болгодог. Тусгай жорыг дагахаас гадна өөрийн торгон мэдрэмжээр амт өнгө нэмж амтлаг сайхан бялуу, нарийн боов, десерт хийх чадвартай. 

Матар – Матрынхны нууц авъяас бол үглэх. Free-style хэлбэрээр рэп дуулах чадвартай. Тэд газар дээр нь ухаалаг зөв үг олж райм зохиохоос гадна рэпдээ тохирсон зэвүүн дүр төрхийг гаргаж чадна. Өрсөлдөгчөө ялсны дараа микрофоноо газар унагахдаа ер бусын таашаал авах болно.

Хумх – Гар дээрээ алхаж чадна. Тэд бүгдийг эсрэгээр нь хийхийг хүсдэг учир гар дээрээ зогсох, алхах, брэйк бүжиг хийх дуртай байх болно. Тэд бусдын нөлөөнд авталгүй өөрийн хэв маягийг бий болгохыг хичээдэг. 

Загас – Бэлхүүсний бүжигчин. Тэд сайн бүжигчин, гэхдээ гэдэс, таазаа хөдөлгөхдөө илүү сайн. Бусдыг алмайруулах хэмжээнд бүжиглэх ба бэлхүүсний бүжгээр хичээллэвэл бусдаас хавьгүй илүү бүжиглэх болно.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close