ДэлхийФОТОЧөлөөт

Хамгийн айшигтай 4 өшөө авагч орд

Зарим хүмүүс өнгөрсөнд өөрийг нь гомдоосон, өөрт нь муу зүйл хийсэн хүмүүсийг мартаж чадалгүй, өшөө авахыг хүсч мөрөөдөж байдаг. Хичнээн их цаг хугацаа өнгөрсөн ч бай өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээлгүй өшөөгөө авч, өөрийг нь гомдоосон хүнийг зовоохыг хүсдэг хүмүүсээс аль болох хол байх хэрэгтэй. Тиймээс зурхайн ордуудаас хамгийн их өшөө авах хүсэлтэй, хорсол гомдлоор дүүрэн байдаг ордуудын жагсаалтыг танд хүргэж байна.

1. Үхэр Үхрийн ордныхон тун зөрүүд хүмүүс, тиймдээ ч өш хонзон санах хандлагатай. Тэд өшөө авах бол маш нарийн төлөвлөгөө боловсруулж, ямар ч алдаа гаргахыг хүсдэггүй. Гэсэн ч тэд өшөө авах гэж байгаагаа шууд хэлчихдэгээс гадна танд чухам ямар замаар яаж өшөө авахаа таны нүүрэн дээр хэлэх болно. 

2. Мэлхий Мэлхийн ордныхон хэн нэгэн, ялангуяа хайртай хүн нь өөрийг нь гомдоовол өш хонзон санаж, өшөөгөө авахыг хүсдэг. Байдал хүндэрвэл бүр илүү хатуу өшөө авахыг зорино. Гэхдээ зөвхөн өөрийг нь гомдоосон хүнээс л өшөөгөө авах ба өөр бусдад гай тарихгүй. 

3. Хилэнц Хилэнцийнхэн өөрсдийг нь хэмжээлшгүй их уурлуулсан хүнээс өшөөгөө авах логиктой шалтгаан олж гаргах болно. Өөрт нь муу зүйл хийсэн, гомдоосон аливаа бүхнийг мартаж чаддаггүй. Хилэнцүүд маш мэдрэмтгий хүмүүс байдаг учир өөрийг нь гомдоосон хүнээс өшөө авахаа зөв зүйл гэж боддог. Мөн ухаалаг учир бусдыг элэг доог хийж, сэтгэл санаагаар дарамтлахдаа гарамгай.

4. Арслан Арслангууд өшөөгөө авахын тулд бүх зүйлийг өөрт ашигтайгаар ашиглах болно. Арслангууд тун шийдэмгий хүмүүс байдаг тул өшөө авна гэж нэгэнт шийдсэн бол шийдвэрээсээ ухардаггүй. Хэрэв түүний хайрлаж, хүндэлдэг аливаа зүйлийг эсвэл хүнийг булааж авбал тэр танд мэдэгдэлгүй чимээгүйхэн өшөө авах “өгөөш” бэлдэж, өгөөшинд ормогц таныг “олзлон авч” өшөөгөө авах болно.

Related Articles