БусадНийгэмЧөлөөт

Хамгийн аюултай 10 нохойны үүлдэр

Хэдийгээр нохой хүний үнэнч анд гэдэг ч тэд  хүн рүү дайрах нь түгээмэл үзэгдэл

энэ нь нохдын зан,төлөв хүмүүжлээс бус харин үүлдрээсээ хамаардаг байна. Өмнөд Африкт хийсэн судалгаанд үндэслэн  дэлхийн хамгийн аюултай 10 нохойны жагсаалтийг гаргажээрчээ.

140 жилийн ажиглалтаас хархад хамгийн аюултай нохойгоор PITBULLER шалгарсан бөгөөд тэд 233 хүний аминд хүрч 1268 хүнийг гэмтээсэн байна

№10 АКИТА ИНҮ

Япон үүлдрийн акита нохойг том биетэйгээс гадна маш зоригтой эдгээр нохдыг айлгах захирах боломж бараг байхгүй тиймээс ч тэд шаардлагатай хүмүүжлийг авч чададгүй учраас хяналтаас гарсан  тохиолдолд асар их аюул дагуулна

№9 БОКСЕР

Боксерууд ч тийм ч яардаг биш хэдий ч сургуулилт хийхдээ учир дутуу сургуулилт хийсэн эсвэл огт сургуулилт хийгээгүй тохойлдолт аюул учруулах эрсдэлтэй. Тиймээс тэдэнтэй харьцахад төвөгтэй байдаг бөгөөд эзэнрүүгээ дайрах магадлал өндөр ажээ. Германд боксер нохдыг цагдаагийн албанд илүүд ихээр ашгалдаг.

№8 ДАНИЙН ДОГИ

Эдгээр ноход нь өөрт нь анхаарал халамж тавихгүй байгаа мэт хамт зугаалахгүй, харьцахгүй байгаа эзэдрүүгээ дайрдаг байна. Мөн тэд маш мэдрэмтгий учир тэдэнтэй бүдүүлэг байдлаар харьсан хүмүүст маш дургүй тогтмол сургуулилт хийж анхаарал халамж тавихийг үнэхээр их  шаарддаг

№7 ЧАУ-ЧАУ  (CHOU CHOU)

Энэ үүлдрийн нохойг хамгийн аюултай нохдын жагсаалтад багтана гэж  хэн санах билээ. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нохдыг буруу сургавал маш аюултай болдог байна үүнээс гадна чау-чау нь зөрүүд амьтан бөгөөд нас ахих тусам энэ зан чанараа ил гаргадаг байна. Тиймээс чау-чаугын сургуултанд багаас анхаарал хандуулах хэрэгтэй юм.

№6 ДОБЕРМАН-ПИНЧЕР

Ухаалаг найрсаг доберманууд тэдний гэр бүлд тохойлдсон үед эсвэл аюул тохиолдох гэж санагдах үед хэнлүү ч хамаагүй дайрч чаддаг гэнэ. Эзэн нь  тушаал өгөхгүй байсан ч тэд өөрийн зөн совингоор ийнхүү аюул буй нэгэн рүү дайрдаг гэнэ.

№5 АЛЯСКИЙН МАЛАМУТ

Хэдийгээр төдийлөн их тархаагүй ч эдгээр нохдын эрч хүчийг зөв зүйлд зарцуулахгүй бол тэд маш ууртай дайрдаг болдог гэнэ. Тэд том биетэй учир сургуулилт хийхэд нилээд төвөгтэй тэвчээр их шаарддаг байна. Байгальд төдийлөн гардаггүй. Гэр бүлд үл тохирно.

№4 НЕМЦ ОВЧАРК

Немц овчарк нь дэлхийд даяар нилээд их тархсан нохой бөгөөд хэмжээний хувьд нилээд том. Энэхүү том нохой нь бусад үүлдрийг бодвол хурц шүдтэй бөгөөд буруу сургуулилт хийсэн тохойлдолт хүн рүү дайрах магадлалтай үүнээс гадна цагдаагийн байгуулгын номер нэг сонголт гэдгийг мэдэх байх.

№3 ХАСКИ

Хаски ноход нь өөрсдийн төрөлх нутаг болох Аляска болон алс хойд зүгийн уур амьсгалтай ижилхэн хэрцгий амьтад байжээ. Хэрвээ бэлтгэл сургуулилт хийлгэж эрч хүчийг нь гадагш гаргаж чадахгүй байвал энэ ноход хэнийг ч барьж бүрч аминдана хүрч чадна. Харин зөв хүмүүжсэн зөв сургасан хаски хэзээ ч хүн рүү дайрахгүй.

№2 РОТВЕЙЛЕР

Ротвейлер нь өөрий болон хүний гэсэн зарчмыг ихээхэн баримталдаг учир сүүлийн 140 жилийн туршид 81 хүний аминд хүрч 277 хүнийг гэмтээсэн байна. Тэд өөрийн эзэн, өөрийн байшин, өөрийн хоолны савыг л хамгаалдаг. Ротвейлерыг аюулгүйн нохой болгохын тулд бүр багаас эхлэн сургуулилт хийх бөгөөд 1 наснаас хэтрэхэд л тэд зөвхөн өөрийн гэсэн зүйлийг хамгаалах галзуу хүсэлтэй болж хүсдэг байна. Жаахан хүүхэдтэй гэр бүлд энэ нохой тохирохгүй

№1 ПИТБУЛЛ

Питбулл бүлтрэрийг хамгийн аюултай болгож буй зүйл нь түүний ааш зан бөгөөд тэрээр зорьсондоо хүрч байж санаа нь амардаг амьтан юм. Хэрвээ түүний толгойд ямар нэг зүйл орж ирсэн бол тэр түүнийгээ заавал хэрэгжүүлдэг болхийг энэ нохдын эзэд мэднэ. Мөн ямар нэг зүйлийг зуусан бол тавиулахад маш хэцүү хэдийгээр энэ үүлдрийн ноход хүнд хайртай хэдий ч нилээд зэрлэг, ууртай ноход юм. Буруу болон хэт хүнд сургуулилт хийснээр хүнд аюул учруулах эрсдэлтэй

Related Articles