Оросын шинжээчид 15-хан секундийн дотор дархлааны системийг сэргээх асуудлыг шийдэж чаджээ

Магадгүй, та үүнийг боломжгүй гэж бодож байгаа байх, гэвч оросын эмч Сергей Бубновский, шаардлагатай үедээ хүн тухайн өдрийнхөө ердөө 15-хан секундэд л дархлаагаа сайжруулж, хуваарилж болох оновчтой аргыг бодож олжээ.

Хэрэв та ханиад хүрсэн, эсвэл харшил хөдөлсөн буюу дархлааны систем суларсан үедээ энэ гайхалтай хялбар аргыг оролдоод үзээрэй.

Хүйтэн усаар савыг дүүргэж, бага зэрэг мөс нэмнэ. Тэгээд 15 секунд хөлөө дүрж байлгасны дараа алчуураар арчиж, ноосон оймс өмсөнө.

Энэ аргыг байнга хийж заншвал таны дархлааны систем нэн даруй сайжрах болно гэж эмч Бубновский үзэж байна. Мөн ингэж хийснээр хэсэг хугацааны дараа ямар ч өвчин таны өмнө хүчин мөхөсдөх ба энэ арга нь таны дархлааны системийг бэхжүүлээд зогсохгүй, та хүйтнийг тэсвэрлах чадвартай болно гэжээ.

Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх