Нийслэлийн хэмжээнд 12 сургууль ажил хаясан гэв

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр буюу есдүгээр сарын 3-нд багш нар ажил хаяна. Ажил хаялтад нийслэлийн 70 орчим сургууль, 87 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэнэ хэмээн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлсэн. 

Харин, Нийслэлийн боловсролын газраас өгсөн албан ёсны мэдээллээр нийслэлийн хэмжээнд 12 сургууль ажил хаясан. Бусад нь мөн цэцэрлэгүүд 100 хувь ажиллаж эхэлсэн гэв. 

Ажил хаялтын талаар МҮЭ-ийн холбооноос өнөөдөр 14.00 цагт мэдээлэл өгөх юм байна.

сэтгэгдэл үлдээх