Сайншандад осолдсон вагоны зорчигчдоос НУРУУ, ХӨЛ нь хугарсан байжээ

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн  нийгэмлэгийнхэнээс 80 жилийн ойгоо нэжгэр тэмдэглэснээс хойш, олигтой, сайн мэдээ олж сонссонгүй. Учир нь энэ байгууллагатай холбоотой муу мэдээнээс үзэхэд сүүлийн дөрвөн хоногт дөрвөн осол гарч, улсад их хэмжээний хохирол учраад байна.  

Хоёр хоногийн өмнө  гүүрэн гарц нь эвдэрсэн Сайншанд Замын-Үүд чиглэлд  суудлын 286-р галт тэрэг Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад уг осол гарчээ. Ослын улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ. Ослын газарт УБТЗ-ын замын орлогч дарга Халтар тэргүүтэй удирдлагууд ажиллаж байгаа аж. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон, дэд сайд, УБТЗ-ын Ерөнхий хороны орлогч дарга Б.Цогтгэрэл нар очих боломжгүй, бие тааруу байна гэсэн шалтгаанаар очоогүй юм байна.  Осолдсон зүтгүүрийн нийт жин нь 100 тонн  орчим бөгөөд сэргээн засалтын ажил хийгдэх боломжгүй болсон аж. Сэргээн засварлалт хийх ёстой байсан кран нь өмнөх өдөр болсон гүүрний засварт зургаан цаг орчим ноцолдсон ч засаж дийлээгүй гэдгийг батта эх сурвалж мэдээллээ.  Азаар хүний амь нас эрдээгүй ч, хүнд бэртэл авч, нуруу, хөл нь хугарсан зорчигчид олон байгааг яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлж эмнэлэгт хүргэсэн байна. Осол гарахаас өмнөхөн ОУ-ын 33-р галт тэрэг энэ замаар явж өнгөрсөн аж.  Энэ нь суудлын галт тэрэг осолдсон хочр дахь ноцтой осол аж. 1984 онд суудлын вагон осолдсон анхны тохиолдол болж байжээ.

Тодруулбал, Дархан-Уул аймагт сэлгээний долоон вагон мөргөлдөж улмаар хоёр вагон нь актлагдаж, 40 сая төгрөгийн хохирол учраад байна.  Мөн Номт- Цагаан хад  чиглэлийн 1016 км замд сэргээн засварын ажил гүйцэтгэж явсан кран осолдож энэ чигт явах бүх төмөр замын хөдөлгөөн зогссон байдаг.

Замын-Үүд-Сайншандын хооронд 1011 км-д байрладаг гүүрний багана суулт өгч дам нуруу тахийсан асуудал гарч ээлжит удаагаа аз болоход хүн амьны гарзгүй өнгөрлөө. Аз болоход энэхүү гэмтлийг замын ажилчид илрүүлж Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлийн суудлын галт тэргийг энэ гүүрэнд хүрж очихоос өмнө зогсоосон байна. Тэр галт тэргээ Замын-Үүд өртөөрүү буцааж бөөн чирэгдэл болсон юм.

сэтгэгдэл үлдээх