COVID-19: Вирусийн халдвар авсан 14 сартай хүүхэд эдгэжээ

БНХАУ-ын Хубэй мужид 24 цагийн дотор коронавирусийн халдвараар 116 хүн нас барж, 4823 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр зөвхөн эх газрын Хятадад халдвартай хүний тоо 64,627 болсон байна.

Өөрөөр хэлбэл дэлхий дахинд хоёрдугаар сарын 14-ний 08:30 цагийн байдлаар коронавирусийн халдвараар 1486 хүн нас барж, өвчтэй хүний тоо 65,210 болжээ. 5954 хүн бүрэн эдгэрсэн байна. Мөн Хятадын Хубэй мужид COVID-19 вирусийн халдвар авсан 14 сартай хүүхэд эмчилгээ хийлгүүлэн, бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан талаар Синхуа мэдээллээ. 

Түүнчлэн Японд COVID-19 вирусийн халдварын улмаас Канагава мужийн оршин суугч 80 гаруй настай эмэгтэй нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Японд коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.

сэтгэгдэл үлдээх