Б.Хурцын гомдлоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн төлөөлөл оролцсон нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийсэн. Энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нар оролцож байр сууриа илэрхийлж байсан юм.

Тэр өдөр нь УИХ хаалттай хуралдаж, Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар илгээхээр дэмжиж байлаа.

Тэгвэл ТЕГ-ын дарга Б.Хурц дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан асуудлаар АТГ-т гомдол гаргажээ.

Үүний дагуу АТГ хэлэцүүлгийг зохион байгуулсан, түүнд оролцсон гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгэж , өнөөдөр /2018.4.25./ зарим гишүүнээс нь байцаалт авч эхэллээ.

сэтгэгдэл үлдээх