Монголын хар тамхичдын хатан хааныг хорих ялаар шийтгэжээ

Урлаг соёлынхныг хар тамхинд донтоход нөлөөлсөн, тэднийг хар тамхиар хангагч МӨСӨН ХАТАН гэгддэг хар тамхичин С.Баярмаад шүүхээс ял оноожээ.  

Тэрээр бусдаар хар тамхины төрлийн бодис хил давуулан авчруулж, удаа дараа худалдсан хэрэгт холбогдон 2016 онд арван жилийн хорих ял авсан юм. Гэсэн ч давж заалдах нэрийдлээр хугацаа хожин хил давж зугтахыг санаархаж байсан нь тогтоогджээ. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний хэргийг хэлэлцэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмааг  зургаан жилийн хорих ял, түүний хамсаатан Х.Мөнх-Эрдэнийг таван  жил хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

сэтгэгдэл үлдээх