ШУУРХАЙ: ХБДХ-ны гишүүд санал нэгтэйгээр Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх шийдвэр гаргалаа

Дөнгөж сая УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан болж дууслаа.

Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг эргүүлэн татах асуудлыг хэлэлцсэн бөгөөд халдашгүй байдлын дэд хорооны  таван гишүүн дэмжсэн учраас түүнийг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх санал гаргалаа. 

Энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж дэмжигдсэн тохиолдолд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүрэн эрхээсээ татагалзах шалгагдах болно.  

Эргэн сануулахад: Өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг засгийн газарт хүргүүлсэн юм. Үүний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо ирц бүрдээгүй гэх шалтгаанаар өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдааныг хойшлуулаад байсан юм. 

сэтгэгдэл үлдээх