Н.Номтойбаяр: Ярьсан зүйлийн маань 80-90 хувь нь үнэн гэж полиграфийн шинжилгээ хоёр ч удаа баталсан

УИХ дахь МАН-ын бүлэг Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хуралдаж байна. Үүний дараа УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдах юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 

Таны нүд яагаад хөхөрсөн бэ?

Нөгөө асуудал шүү дээ. Энэ талаар товч тайлбар хэлье. Нүдний хөхрөлт, гавлын яс хоёр газар хагарсан. Энэ хүрээнд өөрийгөө зөвтгөж, бусдад гомдоллох зүйлгүй. Залуу хүн алдсан байна. Хүлцэл өчье. Энэ асуудлын хүрээнд хэн нэгэнд гомдоллож тунихгүй. Би өөрийгөө буруутай гэж үзэж байна. Яг энэ асуудлаар хэн нэгэнд гомдож тунирхсан зүйл байхгүй бөгөөд хуулийн байгууллагаар ч шалгуулж байгаа. 

- Өнөөдөр халдашгүй байдлын дэд хороо хуралдах юм байна. Та бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн үү?

Би өөрийгөө хууль зөрчөөгүйг нотлох ёстой. УИХ-ын дарга, бүлгийн даргад өөрийн тайлбараа хүргүүлсэн. Нэгэнт гэмт үйлдэл гаргаагүй байхад өөрийн санаачлагаар бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэж байхгүй. Миний нэг шаардаж байгаа зүйл гэвэл миний холбогдсон шалгагдаж байгаа зүйлүүд бүгд ил тод байх ётсой. 1-рт ХНХ-ийн сайдаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн гэх мэдээлэл. Би энэ талаар маш олон удаа тайлбар хийж байгаа бөгөөд хууль зөрчөөгүй гэдгээ дахин хэлье. Яг үнэндээ миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг би өөрөө 12-р сард эхлүүлсэн. Учир нь надаас тайлбар мэдүүлэг аваагүй, шалгаагүй, мэдүүлэг аваагүй. Би номлох баримтыг шалгуулах эрхтэй шүү дээ. аргаа бариад 12-р сард би хэвлэлийн хурал хийж, энэ асуудлыг УИХ-д оруулж ирээд яриа л гэсэн. 2-рт Худал мэдүүлэг өгсөн гэж байгаа. Би үүнийг нотолно. Ийм зүйл байхгүй. 3-рт Монгол Улсын иргэний хувьд гэм буруугүйгээ нотлох, эрхээ эдэлнэ. Сэтгүүчдэд мэдээлэл өгөхдөө хууль зөрчсөн гэж үзээд байгаа. Тэр дундаа нууц задруулж хэрэг бүртгэлтийн ажиллагаанд нөлөөлсөн гэх үндэслэлээр намайг буруутгаж байгаа.

- Талийгаачийн ар гэрийхэн таньтай холбогдсон уу? 

Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Нэг дүү нь Дорнодоод нэр дэвших хүү нь Өвөрхангайд ч нэр дэвшинэ гэн үү. Нэг тийм зүйл яригдсан. За би уржигдарын мэдээлэлтэй холбогдуулаад тайлбар хэлье. Маш ноцтой зүйлүүд яригдсан шүү. 1-рт миний өөрийн санаачлагаар өгсөн полиграф тестийн дүгнэлтийг илт мушгисан. Талийгаачийн унасан газраар явсан уу, араас нь цохисон уу гээд тэр нэг хардалтын нөлөөтэй асуултуудыг надаас асуусан. Ингэхэд миний хариултууд 20-90 хувийн үнэнтэй гарч байсан. Тэрийг би дэлгэнэ. 2-рт шүүх шинжилгээний дүгнэлт өнгөрсөн оны 7-р сард УИХ-д ил боолсон байсан материал. тархины цус харвалт гээд тогтоочихсон шүү дээ. Энэ мэтчилэн асуудлууд байгаа. 

- Полиграф тестийг яагаад 2 өгсөн юм бэ? 

Угаасаа тэгдэг журамтай юм шиг байна лээ. Эхний хариултыг бататгах үүднээс дахин авдаг. Их олон асуулт асуусан. Хамгийн гол нь миний хариултууд 80-90 хувийн үнэн гэж гарсан. 

эх сурвалж: etoim.mn

сэтгэгдэл үлдээх