Шуурхай мэдээ: Коронавирусын халдвар авсан байж болзошгүй нэг иргэнийг тусгаарлажээ

Бид өнөөдөр Өвөрмонголоос ирсэн ээж охин хоёрыг коронавирусын халдвар авсан байж болзошгүй хэмээн үзэж тэднийг тусгаарласан талаар мэдээллэсэн билээ. 

Тэгвэл дөнгөж сая галт тэрэгнээс буусан хүмүүст үзлэг, шинжилгээ хийгээд одоогоор нэг иргэнийг тусгаарлан, шинжилгээ авсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Уг шинжилгээний хариу маргааш гарах бөгөөд сайн дураараа эмнэлэгт хандсан иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулсаны дараагаар тэднийг хийгээд гэрт нь буцаасан хэмээн мэдэгдлээ. 

Түүнчлэн Монгол улсын хэмжээнд тус вирусээр халдварласан хүн одоогоор байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэсэн юм.

Хамгийн гол нь коронавирусийн гууц үе 14 хоног байдаг. Гэсэн ч тус вирусын халдвараас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Ингэхийн тулд иргэд амны хаалт тогтмол хэрэглэх, дармлаагаа дэмжих болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авах ёстой гэдгийг холбогдох байгууллагуудаас зөвлөж байна.

сэтгэгдэл үлдээх