14-16 насны охидууд жирэмсэлсэн асуудлыг шалгаж байна

Сүхбаатар аймгийн гэр бүл хөгжлийн газраас энэ сарын 16-ны өдөр тус аймгийн прокурорын газарт бага насны охидууд жирэмсэлсэн талаар гомдол гаргажээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус гомдолд  15 настай "М" нь үр зулбасан, 16 настай "Б" нь жирэмсэлсэн бол 14 настай "А" нь хоёр ч удаа жирэмслэлтээс хамгаалах тариа хийлгэсэн талаар бичсэн байсан бөгөөд аймгийн прокурорын газраас тус гомдлыг энэ сарын 22-нд аймгийн цагдаагийн газар руу шилжүүлсэн байна. 

сэтгэгдэл үлдээх