Хятадын Үхань хотод хөл хорио тогтоожээ

ГХЯ-ны Консулын газраас БНХАУ-ын Үхань хотод хөл хорио тогтоож, нийтийн тээврийг зогсоосноос гадна хотоос гарахыг хориглосон талаар мэдээллээ.

Учир нь тус хотод гарсан гарсан шинэ төрлийн коронавирусын халдвараар 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 580 гаруй хүн халдвар лаж, 17 хүн нас баржээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн хөл хориоо тогтоож байгаа юм байна. 

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Коронавирусний халдвараас сэргийлэх талаар зөвлөмж гаргажээ. Үүнд:

1. Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

2. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

3. Мах, өндгийг гүйцэд болгож идэх;

4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

5. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

6. Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

7. Түүхий ус уухгүй байх;

8. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

9. Арьс, салстаа гэмтээхгүй байх;

10. Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

11. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

12. Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

13. Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

14. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх

сэтгэгдэл үлдээх