Тун удахгүй нийтийн тээвэрт цахилгаан галт тэрэг явна

НЗДТГ-ын дарга, хотын Захирагч С.Амарсайхан ойрын хугацаанд төлөвлөж буй нийтийн тээврийн шинэчлэлтийн ажлаа дэлгэрэнгүй танилцуулсан билээ. Үүнд Агаарын дүүжин тээвэр, Цахилгаан соронзон галт тэрэг, Тусгай замын автобус, Такси үйлчилгээ, Автобусны парк шинэчлэлийн талаар танилцуулсан билээ. 

Тус цахилгаан соронзон галт тэргийг ашиглалтанд оруулсанаар төв замын ачаалал 68 хүртэлх хувиар буурах боломжтойгоос гадна 14 зогсоол бүрээс иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болэ байгаагаараа ихээхэн онцлогтой.

Үүнээс гадна цахилгаан соронзон галт тэргийг үйлчилгээнд явуулах хоёр, гуравдугаар чиглэл нь хотыг тойрог хэлбэрээр хамарсан болон Шинэ нисэх онгоцны буудал, Налайх, Зуун мод, Майдар Сити чиглэлээр явах юм.

сэтгэгдэл үлдээх