НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРҮҮДИЙГ ХЭН ХЭН “ШАЛГАРУУЛДГИЙГ” ЗАРЛАСАН НОЦТОЙ БАРИМТ ДЭЛГЭГДЛЭЭ

Тендерийг хэн авдаг вэ. Эсвэл тендерийг хэн авахуулдаг вэ гэсэн хачин асуултын хариултыг бид дор бүрнээ л өгдөг. Өөрөөр хэлбэл, тендер шударга явагддаг гэдэгт итгэдэг хүн тун ховор. Тэгвэл үүнийг нотолж мэдэх нэгэн ноцтой баримт цахим орчинд түгээд байна. Нийт 12 хуудас бүхий нийслэлд явагдсан тендерийн жагсаалт байна. Сонгон шалгаруулалт явагдсан ажил бүрийн ард хэн нэгэн даргын, бас даргад хамаатай хүний нэрийг бичсэн бололтой юм. Энэ жагсаалт 2018 оны гуравдугаар сарын 16-наар огноологдсон байна. Тэгэхээр, аль нэг хуулийн байгууллагад мэдээлэл болон хүргэгдсэн байж болзошгүй байгаа юм. Уг жагсаалтад хамгийн ихээр бичигдсэн нэр нь Ариунбаяр гэж байгаа юм. Учир нь энэхүү жагсаалтад овгийн эхний үсгийг бичээгүй байна. Мөн ажил бүрийн ард Ариунбаяр гэснээс гадна Баярсайхан, Анар, Гүндсамбуу, Чинзориг гэсэн нэрнүүдийг бичжээ.

Хар Дэвтэр-н зураг.

Хар Дэвтэр-н зураг.

Хар Дэвтэр-н зураг.

сэтгэгдэл үлдээх