Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн хулгай хийжээ

Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн орон байрны хулгай хийжээ. 

Тодруулбал: Энэ сарын 15-ны өдөр 21:59 цагт БЗД-ийн 24-р хороонын нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б-ийн гэрт хулгайч нэвтэрч эд зүйл хулгайлсан хэрэг гарчээ. Алба хаагчид дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулж эрхэлсэн тодорхой ажилгүй 18 настай эрэгтэй О, Б нар нь бүлэглэн үйлдсэн болохыг тогтоосон байна. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Тиймээс иргэд та бүхнийг өөрсдийн гэр, орон сууцаа аль болох эзэнгүй үлдээхгүй байж хаалга цонхныхоо бэхэлгээг сайжруулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс гадна хүүхдээ хаана юу хийж яваа, ямар хүнтэй нөхөрлөж явж байгаад нь байнгын хараа хяналтаа тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

сэтгэгдэл үлдээх