Мянгат малчин саахалтынхаа малыг муулж махыг нь зардаг байжээ

Мянгат малчин саахалтынхаа малыг муулж махыг нь зардаг байжээ.

Тодруулбал: Төв аймгийн Лүн сумын мянгат  малчин Б өөрийн төрсөн дүүтэйгээ хамтран  саахалтынхаа 20 гаруй хонийг хулгайлж муулан махыг нь бусдад зарах гэж яваад үйлдэл дэрээ цагдаагийнханд баригдсан байна. Одоогоор тус хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна. 

Малын хулгайн эсрэг одоо мөрдөгдөж байгаа  Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан байдаг.

Энэ нь  “олон тооны мал”-д тооцох хэмжээний мал хулгайлаагүй тохиолдолд хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байгаа тул дээрх тоон үзүүлэлтийг зохистой хэмжээнд хүртэл бууруулан тогтоох, улмаар мал хулгайлагчдад хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагатай гэж нэг мал хулгайлсан ч хатуу хариуцлага тооцдог байх үзэн шинэчилсэн хуулийн төсөл санаачлан улмаар УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан юм.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 29 өдөр

муухай хүний санаанд оромгүй бузар вэ хэд нугалж хохиролын барагдуул нэр усыг ил болго

B

  • [192.168.1.1]
  • 30 өдөр

Pee onigoo2

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Сар

ichij vhmer y. hulgai hiij bga hvmvvsiin nvvr tsaraig nuuj yadagii olong haruulj bh deer

Zochin

  • [192.168.1.1]
  • 1 Сар

Tow aimag muu l bnda

8888

  • [192.168.1.1]
  • 1 Сар

Ичдэггүй булайнууд вэ.

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Сар

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Сар

мммммм

  • [192.168.1.1]
  • 1 Сар

Нөгөө түмний хараал идсэн мянгат баян Бор гэж нөхөр байх шив... шившиг