Долоон жилийн өмнө хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2012 онд хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөж улмаар унаж явсан автомашиныг нь авч явсан хэргийг илрүүлжээ.

Тодруулбал: 2012 оны 02-р сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт иргэн М-г онц хэргий аргаар амь насыг нь хөнөөж унаж явсан тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн хэрэг үйлдэгдэж байжээ. Дээрх хэргийг 32 настай Б гэгч нь үйлдсэн болохыг тогтоож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Түүнчлэн дээрх этгээд нь дээрмийн гэмт хэргээр хоёр удаа ял шийтгүүлж шоронгоос оргож байжээ.

сэтгэгдэл үлдээх