Солонгосын хамгийн романтик 10 цуврал

Солонгосын нитизүүд сүүлийн жилүүдэд гарсан цувралуудаас өөрсдийн үзэх дуртай хамгийн романтик цувралуудыг нэрлэжээ. Ингэхдээ тэд киноны уран бүтээлчид, кинонд гарах романтик өгүүллүүдээс гадна хөгжилтэй үзэгдлүүдийг ч оригдуулаагүй гэнэ. Ингээд та бүхэнд Солонгосын кино ертөнцөд сүүлийн үед бүтээгсэн хамгийн романтик цувралуудын эхний 10-ыг танилцуулж байна.

Одноос ирсэн миний хайр

Тус цуврал нь 2013-2014 оны хооронд үзэгчдийн хүртээл болсон бөгөөд гол дүрд жүжигчин Ким СүХён, Жон ЖиХюн, Пак Хажин, Юү ИнНа нар тогложээ. Кинонд дэлхий дээр санамсаргүй үлдсэн өөр гаригийн залуу 400 жилийн өмнө аварч чадаагүй авхайтайгаа орчин үед дахин учрах бөгөөд тэдний хөөрөнд өрнөх хөгжилтэй хийгээд гунигтай мөн аз жаргалтай мөчүүдийг үзүүлнэ. 

Цэнхэр тэнгисийн домог 

Тус цуврал нь 2016-2017 оны хооронд үзэгчдийн хүртээл болсон бөгөөд гол дүрд жүжигчин И МинХө болон Жон ЖиХюн нар тогложээ. Кинонд үлгэрт л гардаг гэж боддог лусын дагина оршин байх бөгөөд түүний жирийн хүнд дурласан хайр сэтгэлийн талаар өгүүлнэ. Гэвч тэрхүү хайр хэдэн зуун жилийн өмнө бас өрнөж байсан бөгөөд тэдний эмгэнэлт хувь тавилан өнөө цагт дахин давтагдаж байгааг тэдний хэн ч таамаглаагүй юм. 

Би робот биш

Тус цуврал нь 2017-2018 оны хооронд үзэгчдийн хүртээл болсон бөгөөд гол дүрд залуу жүжигчин Юү Сынхө болон Ча Сүбин нар тогложээ. Дэлхий дээр маш ховор бас эмчлэгдэх боломж бараг байхгүй өвчнөөр шаналах залууд эмч нар нэгэн робот хийж өгөн сэтгэл санаагаар нь эмчилхийг оролдоно. Гэвч өнөөх роботын ажиллагаанд алдаа гарч улмаар роботын эх хувилбар болох бодит хүнийг хэсэг зуур робот болох санал тавьснар киноны үйл явдал цааш өрнөдөг.

Хүндийн өргөлтийн дагина Ким БогЖу

Тус цуврал нь 2016-2017 оны хооронд үзэгчдийн хүртээл болсон бөгөөд гол дүрд залуу жүжигчин Нам ЖүХёг болон И СонКюн нар тогложээ. Цувралаар залуусын хайр сэтгэлийг гэгээлэгээр харуулжээ. Мөн нөхөрлөлийн үнэ цэнэ болон тамирчдын амжилт гаргах гэж хичнээн хүнд бэрхийг даван туулдаг болохыг харуулсан юм. 

Хүчирхэг эмэгтэй Ду БунСун 

Тус цуврал нь 2017 онд үзэгчдийн хүртээл болжээ. Цувралын гол дүрд жүжигчин Пак  БуЁн, Пак ХёнШик, ЖиСү нар тогложээ. 

Баян айлын бага хүү боловч өөрийн хүчээр амжилтанд хүрсэн саятан залууд гэнэт дайсан гарч ирнэ. Тэрээр өөрийг нь сүрдүүлж байгаа хүнийг олохын тулд санамсаргүй тааралдсан хүчирхэг бүсгүйтэй хамтран ажиллах гэрээ байгуулах боловч тэдний хооронд хайр сэтгэл өрнөнө.

Миний найз охин есөн сүүлт үнэг

Тус цуврал нь 2010 онд бүтээгдэж олны хүртээл болжээ. Цувралын гол дүрд жүжигчин И Сынги, Шин Мина болон Но МинҮ нар тогложээ. Олон зуун жилийн турш хүн болохыг мөрөөдсөн есөн сүүлт үнэгт санамсаргүй байдлаар тусалсан жүжигчин болох хүсэлтэй залуу. Үнэг хүн болохыг, залуу алдартай жүжигчин болохыг хүсч улмаар нэг нэгэндээ туслахаар тохиролцоно. Гэвч ...

Миний хаяг Ганнамын гоо үзэсгэлэн

2018 оны шилдэг бүтээлүүдийн нэг болсон тус цувралын гол дүрд Астро хамтлагийн гишүүн Ча Ынвү болон И СүХяг, Кваг ДонЁн, Жу Үри нар тогложээ. 

Өөртөө итгэлгүй царай муутай охин ээжтэйгээ зөвлөлдөн гоо сайхны мэс засалд ордог. Шинээр төрсөн тэрээр их сургуульд орж суралцах боловч ангид нь дунд сургуульд хамт сурч байсан царайлаг хөвгүүн хамт орсон байх бөгөөд түүнийг далдуур хорлох өөр нэгэн ч байх болно.

Чи хөөрхөн

2009 оны шилдгийн шилдэг цувралуудын нэгт зүй ёсоор ордог тус цувралын гол дүрд жүжигчин Пак ШинХэ дуучин Жан КэнСок, Жон ЁнХва, И Хонги нар тогложээ. 

Ялгахын аргагүй ихэр ах дүүс дэлхийн 2 өөр хотод амьдрана. Гэвч ах нь тухайн үедээ шуугиулж байсан нэгэн хамтлагт орохоор болсон боловч эрүүл мэндийн шалтгаанаар хамтлагт орох хугацаа хойшилно. Харин хамтлагийн менежер маш олон зүйлийг төлөвлөчихсөн байсан учраас ажлаа алдахгүйн тулд түүний усны дусал мэт дүүг олж өөрт туслахыг хүссэнээр киноны үйл явдал өрнөх болно. 

Ким нарын бичигт юу тохиолддсон бол

2018 оны бүтээл болох уг цувралын гол дүрд жүжигчин Пак Сожүн болон Пак МинЁн нар тогложээ. 

Багадаа богиохон боловч хүндхэн цаг хугацааг даван туулсан хоёр жаал ирээдүйд учрах болно. Гэвч эмэгтэй нь цочирлоос болоод тухайн үйл явдлыг санадаггүй бөгөөд эрэгтэй нь ч сануулахыг хүсдэггүй. Гэвч нэгэн өдөр ...

Сэжигтэй хамтрагч 

2017 онд үзэгчдийн хүртээл болсон тус цувралын гол дүрд жүжигчин Жи ЧанУг, Нам Жихён, Чой Тэжүн, Квон Нара нар тогложээ. 

Ажил амьдрал нь амжилттай яваа залуухан прокурор санамсаргүйгээр гаж донтон гэж сэжиглэгдэнэ. Гэвч түүнийг сэжигтэн болгосон бүсгүй түүний дадлагажигчаар ирэх болно.

 

сэтгэгдэл үлдээх