4 настай охин нохойн хамтаар тайгын их аглаг ойгоор 11 хоног төөрөн явсаар олдсон гайхамшигт түүх

Якутын онгоцны буудал дээр охин нохой хоёрын хөшөө бий. Хөшөө 2014 онд Олом хотын оршин суугчын 4 настай охин нохойн хамтаар тайгын их аглаг ойгоор 11 хоног төөрөн явсаар олдсон гайхамшигт түүхээр бүтээгдсэн юм.
Карина Чикитовын түүх бүх Якутчуудын анхааралд байж 11 хоногийн турш эрлийг тасралтгүй хийсэн гайхалтай халуун дотно түүх байв.
Жижигхэн нохойнхоо ачаар эсэн мэнд олдсонд талархсан Якутын нисэх онгоцны буудлын захирал
Николай Местников хөшөө босгох санал дэвшүүлж,
залуу барималч Николай Чоччасов урлан бүтээжээ.
4 настай Карина Якутын Олекминскийн дүүргээс 2014 оны 7 сарын 29 нд алга болсныг 8- 2 нд ээж нь олон нийтэд мэдээлж тусламж хүссэн байжээ.
Охины аав зэргэлдээх тосгонд гарсан түймэр унтраахаар явсан ба охины ээж аавынхаа хамтаар явсан хэмээн бодсон байв.
Олом -оос 6 км зайтай газраас алга болсны 12 дахь хоногийн өглөө олдсон байдаг.
Шөнийн хүйтэнд биедээ наан ямагт салаагүй жижигхэн нохой охины амийг аварсан билээ.
Хүний үнэнч нөхөр нохойн түүхүүд өчнөөн байдаг ч араатнаас хамгаалан ямагт биедээ наан бүлээцүүлж явсан нохой алдарших нь гарцаагүй юм.

сэтгэгдэл үлдээх