Ялгадсаараа мөс хайлуулан амьд гарсан эр

Ловерс Пэтэр Альфред Рейчэн амьдарлынхаа 14 жилийг ганцаараа өнгөрүүлэн тэрээр зохиолч, партизан, арктикийн хайгуулч, нүцгэн гараараа чоно агнагч, оскарын эзэн зэрэг олон нэр алдарын эзэн болсон эр. Түүнийг гуншин магадгүй GOT-ийн Даянаристай энэ зэрэгцэж магадгүй юм. Уг урт нэртэй эр бол 19-20 зууны үед амьдарч байсан иргэн юм. Бүр тодруулбал 1886 оны  2-р сарын 2-ны өдөр Данийн вант улсад төрсөн юм. Гэвч хувь тавилан түүнийг биш тэр өөрөө хувь тавилангаа сонгосон юм. Тэр анхны аялалдаа гарахын өмнө өөрийн гараар хойд туйлын цагаан баавгай агнан хувцас хийж өмсөн Грийнландын зүг зорьсон байдаг. Грийнланд бол амьдарлын асар том сорилт байлаа. Энэ хүний үзэл бодлыг бүхэлд нь өөрчилсөн гэж хэлж болохоор... Түүний туулах зам 1000км байлаа. Тэрбээр ганц хол дүүжлэх нохой чаргатай аялалаа эхлүүлсэн байна. Дани залуу урт хугацааны турш амь өрссөн ширүүн адал явдлаас алхам ч зугталгүй улаан нүүрээрээ энэ аялалтай тулалдсан юм. Түүний энэ аялал амьдарлынх нь 14 жилийг авч одсон байна. Хүн төрлөхтөний түүхэнд домог болон үлдсэн уг аялал 1910-1924 оны хооронд үргэлжийлсэн байна. Түүнийг Грийнландад байхад нэгэн удаа түүний дээрээс мөсөн уул нурж Дани эр үхэл амьдарлын заагт тулжээ. Түүнд туслах хэнч байгаагүйгээс гадна тэрбээр мөсөн доор 30 гаруй цаг байсан гэнэ. Эцэст нь тэрбээр өөрийн ялгадсыг мөс хайлуулах зэвсэг болгон ашиглаж мөсөн доороос амь мултран 3 цаг гаруй мөлхөн байж өөрийн явуулын кампэд хүрсэн байна. Мөн аялалын турш чоно цагаан баавгайн дайралт зэрэг маш олон амь эрссэн зүйлсийг туулсан ч 1924 онд аялалыг эсэн мэнд туулан гэртээ эргэн иржээ. 14 жилийн аялал аялал түүний сэтгэл зүй болон үзэл бодолд арвин арвин их туршлага өгсөн юм. Тэрбээр энэ бүх хугацаанд туулсан бүх  зүйлс болон өөрийн үзэж харсан туршлага дээрээ үндэслэн эх орондоо очсон даруй гэртээ суун ном бичсэн байна. Түүний зохиолоос сэдэвлэн Эскимо гэх нэртэй кино бүтээгдсэн ба уг кино 1932 онд оскарын шагнал хүртсэн байна. Уг эрийн адал явдал үүгээр дууссангүй... Зохиолч, партизан, арктикийн хайгуулч, нүцгэн гараараа чоно агнагч, оскарын эзэн болсон эрийн амьдралд туулсан бүхнээс нь ч илүү адал явдал тэмцэл хэрэгтэй байлаа. Тиймээс тэрээр дэлхий 2-р дайны үед нацистуудын эсрэг Данийн үндэсны бүлгэмд нэгдсэн юм. Харамсалтай нь тэрдээд 1944 онд нацистуудын эсрэг тэмцэлдэж яваад Германчуудад олзлогдсон юм. Амьдралын их сургиулыг бүрэн дүүргэсэн эр 1945 онд дайн дуусахаас хэдхэн сарын өмнө нацистуудын хорих лагераас оргон Швед зугтан улмаар гэртээ ирсэн байна. Өөрийн гэртээ очоод нас явснаа ойлгосон тул энгийн хүний адилаар суурийн амьдралыг сонгон еврэй бүсгүй Дагма Грэйфтэй хуримаа хийж даруухнаар амьдарсаар 1957 онд америкийн нэгэн мужид хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Түүнийг эрх чөлөөт эр буюу ганц олдох амьдарлаа өөрийн хүслээр өнгөрүүлсэн  жинхэнэ утгаараа амьдарсан цөөхөн эрчүүдийн нэг хэмээн олон түүхчид үздэг юм.  

сэтгэгдэл үлдээх