Цас, мөсний спорт “хоккей”

Мөсөн Хоккей нь анх 18-р зууны үед Их Британид үүссэн спорт аж. Улмаар Их Британы нөлөөн дор байдаг Канад улсад уг спорт нь тархаж удалгүй хөрш зэргэлдээ АНУ, яваандаа Орос болон бусад улсуудад тархсан түүхтэй. Харин Их Британчуудын уг гайхамшигт спорт нь Канадуудад тун их таалагдаж хамгийн ихээр хүчин чармайлт гарган мэргэжлийн түвшинд хөгжүүлсээр 1875 оны 3-р сарын 3-ны өдөр анхны улсын аваргийн тэмцээнээ зохиосон байдаг. Харин 1880 онд хоккейн лигуудыг байгуулснаар 1900 он гэхэд уг спорт нь мэргэжлийн түвшний спорт гэх статустай болж чадсан байна.

2

Канад гэлтгүй цас мөсний орнуудад уг спорт нь түлхүү хөгжиж эхэлснээр спортыг спорт гэхээсээ илүү мөнгө гэж хардаг бизнесийн салбарынхан ивээн тэтгэж их мөнгө эргэлдүүлэх болсон тул хүссэн хүсээгүй 1920 оны олимпд анх удаа хоккейн тэмцээн багтан орсон юм. Хоккей гэх нэр томьёог хамгийн анх 1773 онд Juvenile-ын спортын сэтгүүлд дурдсанаар уг нэршил бий болсон аж. Гэвч тэртээх 1573 онд хоккей тоглож байсан баримт бичиг хадгалагдаж үлдсэн байдаг ч тухайн үеийн хоккей нь яг одоогийнх шиг дүрэм журам, нарийн зохион байгуулалтгүй тул ердөө л анхан шатны загвар нь, сэдэл нь байсан гэж хэлж болно.

3

Хамгийн анх Хойд Америк тивд Канад болон АНУ-д алба хааж байсан Англи цэргүүд өвлийн улирал болмогц мөсөн дээр тэшүүртэй гарч тоглосон байдаг. 1825 онд John Franklin гэх Аркитикын судалгааны багийн дарга хоккейг өглөөний спорт хэмээн нэрлэсэн аж. Учир нь багийн гишүүд өглөө бүр хоккей тоглож дасгал хөдөлгөөнөө хийдэг байжээ. Ерөнхийдөө уг спортыг хөгжүүлэх суурийг Их Британы армийн цэргүүд анхлан тавьсан түүхтэй. Учир нь тэд дэлхийн өнцөг булан бүрт алба хааж байхдаа хийх зүйлгүй үедээ чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд хоккейг тогтмол тоглодог байлаа. Бүр халуун оронд болох Африк, Энэтхэгт алба хааж буй эзэн хааны армийн цэргүүд ч хуурай газар дээр орлуулан тоголдог байжэ. Тэдний уг үйлдэл нь алба хааж буй улс бүрийн хүн ардын нүдэнд хоногшин үлдсэнээр тэдэнд ч гэсэн үүнийг тоглох сэдлийг бий болгосон түүхтэй.

4

 

сэтгэгдэл үлдээх