BIGBANG-ийн Daesung-ны эзэмшдэг барилгад хууль бус бизнес, биеэ үнэлэлт явагддаг байжээ

Кпопын хаан гэгддэг алдарт BIGBANG хамтлагийнхан дахиад л шуугианд өртжээ. Эхлээд тус хамтлагийн гишүүн GD архидан согтуурч олны анхаарлыг татсан бол үүний дараа хамтлагийн гишүүн Т.О.Р хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн шалтгаанаар олон нийтээс ихээхэн шүүмжлэл хүртэж улмаар цэргийн албанд явсан билээ. Түүний дараахан мөн л тус хамтлагийн гишүүн Seungri танхайн хэргээр цагдаагийн газар байцаагдаж байх явцдаа алдарт групп чатны хэргийн талаар ам алдаж хэсэгтээ л дэлхий нийтийг шуугиулаад амжсан. Одоо ч энэ хэргийн талаар олон нийт ярилцаж байгаа бөгөөд тус хэрэгт холбоотой нэр бүхий олны танил болон бизнес эрхлэгчид ар араасаа баригдсаар байгаа юм. Харин өнөөдөр хамтлагийн гишүүн Daesung-ны эзэмшилийн барилгад биеэ үнэлэх, насанд хүрэгчдийн зугаа цэнгэлийн үйл ажиллагаа явагддаг байсан талаар Солонгосын хэвлэлүүд шуугиж байна. Daesung нь тус улсын баячуудын гэгддэг Гангнамын зүрхэнд байрлах тухайн барилгыг 2017 оны арваннэгдүгээр сард 31 тэрбум воноор худалдаж авчээ. Одоогийн байдлаар тус байрны түрээсийн зардлыг сар бүр 100 сая воноор үнэлдэг гэсэн тооцоо гаргажээ. Хэдийгээр тус барилгын подвол болон 5-8 давхарт гэрэл зургийн студи, зоогийн газрууд үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн тайлан мэдээ байгаа боловч шалгалтын явцад 5-8 давхарт ямар нэг албан байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэсэн ул мөр байхгүй байжээ. Хамгийн сонирхолтой нь тус барилгын цахилгаан шатанд тэдгээр давхаруудын товчлуур байхгүй байснаас гадна барилгын наймдугаар давхарт байх ёстой фото студийг гаднаас нь төмөр хаалгаар хаасан байдалтай байсан байна. Энэ нь тус обектруу нэвтрэхийн тулд тусдаа карт ашигладаг болохыг харуулж байгаа юм. Харин тус барилгын эзэн болох Daesung тухайн барилгыг аж ахуйн нэгжүүдэд түрээслүүлдэг байсан бөгөөд үүнийг үл хөдлөх хөрөнгө зуучийн газраар дамжуулдаг байсан учраас энэ талаар юу ч мэдэхгүй байна гэжээ. Түүнчлэн барилгын 5 давхарт нь зугаа цэнгээний газар ажилладаг мөн биеэ үнэлэлт явагддаг байсан талаар огт мэдэхгү йгэсэн байна. Харин энэ талаар үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд "Хэн нэгэн өөрийн өмчид ямарваа нэг зүйлийг тэр тусмаа барилга авсан бол тухайн газар ямар үйл ажиллагаа явуулж байсан болон цаашид явулжа болох талаар судлахгүй, асууж мэдэхгүй байх учирхгүй" гэжээ. Тийм учраас ямар ч тохиолдолд барилгад нь хууль бус үйл ажиллагаа болон гэмт хэрэг үйлдэгдэж байсан бол мэдэж байсан байгаагүй барилгын эзэн хариуцлага үүрэх хэрэгтэй гэсэн байна. Тус мэдээллийг цацагдсаны дараагаар олон нийт YG интертаймэнтийг удахгүй хаалгаа барих нь тодорхой болжээ гэхээс гадна тэдэнд харьяалагддаг уран бүтээлчдийг хариуцаж ажиллаж чадахгүй байна хэмээн шүүмжилжээ. Мөн BIGBANG хамтлагийнханыг ээлж дарааллан энэ мэт хэргүүдтэй холбогдож байгаа нь олон улсад өөрийн улсын цаашлаад кпопын нэр хүндийг унагааж байна. урлагийн хүн болох гэж бус гэмт хэрэгтэн болох гэж бэлтгэгдэж байсан юм уу гэх мэтээр хүчтэйгээр шүүмжилсээр байгаа юм.

Бичлэг үзэх:  https://youtu.be/m0IY7i6r31Q

Эх сурвалж: ETOIM.MN

 

сэтгэгдэл үлдээх