Хар дарах буюу сүнсэнд даруулах

Хар дарж зүүдлэх, сүнсэнд даруулах зэргээр нэрлэдэг үзэгдлийг шинжлэх ухаанч байдлаар тайлбарлажээ. Шеффиелдийн их сургуульд сэтгэл судлалын чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах гэж буй Дан Денис энэ сэдвийг сонирхон судалсан байна.Энэ бүхэн танд тохиолдсон стресстэй үйл явдал, айдас, нойрны чанар, генетик зэргээс шалтгаалдаг байна.  “Сэрж чаддаггүй, хөдөлж, бүр орилж ч чаддаггүй. Гэхдээ өрөөний буланд хоёр эрэгтэй хүн байсан. Царайг нь хараагүй ч байгааг нь мэдээд, ямархуу хүмүүс гэдгийг нь ч мэдэрч байсан” зэргээр сүнсэнд даруулсан хүмүүс ярьдаг. Ийнхүү зүүдэндээ хийх юм харах үзэгдлийг гурван түвшинд авч үзнэ.

 

Юун түрүүнд өрөөнд муу ёрын сүнс, хүн байгааг мэдрэх. Хоёрт цээжин дээр даралт мэдрэх, амьсгал боогдох, гуравдугаар түвшин нь орноосоо дээш өргөгдөх зэрэг хуурмаг үзэгдлээс бүрддэг. Их Британид саяхан хийгдсэн судалгаанд оролцогчдын 30 хувь нь амьдралдаа нэг удаа сүнсэнд даруулж үзсэн гэсэн бол судалгаанд оролцогчдын 8 хувь буюу 862 хүн олонтаа тохиолдож байсан гэжээ. Энэхүү сүнсэнд даруулах, хар дарах үйл явц нь хүний унтах сэрэх цикл алдагдсан үед үүсдэг байна. Тухайлахад ээлжийн ажилтай хүмүүст ийм зүйл тохиолдох өндөр магадлалтай. Түүнчлэн та нойрноосоо сэрсэн ч тархи чинь унтаа хэвээрээ байх үеийг бид хар дарах гэж нэрлэдэг бөгөөд энэ үед булчингууд суларсан байдаг учраас бид биеэ хөдөлгөж чаддаггүй байна. Өөрөөр таны оюун санаа сэрсэн ч биемахбодь нойрноос сэрээгүй үе гэж нэрлэж болох юм. Энэ хар дарсан зүүднээс сэрэх хамгийн сайн арга бол хуруугаа хөдөлгөх, эсвэл тайвширч, биеэ суллах. Сүнсэнд даруулдаг хүмүүсийн 54 хувь нь энэ арга үр дүнгээ өгсөн гэжээ. Хэрвээ та энд өгүүлсэн үйл явцыг биеэр мэдэрч байсан бол хэдийгээр аймшигтай санагддаг ч түрхэн зуурт үргэлжлэх, танд ямар ч гэм хоргүй үйл явдал гэдгийг ойлгоорой.

 

сэтгэгдэл үлдээх