Оддын нүцгэн зургийг олон нийтэд дэлгэсэн хакерыг 18 сарын хорих ялаар шийтгэлээ

АНУ-ын Пенсильвани мужийн иргэнийг 100 гаруй Apple болон Google и-мэйл хаягуудыг хакердаж, Кэйт Аптон, Женнифер Лоренс, Габрил Юнион тэргүүтэй Холливудын оддын зургийг интернэтэд байршуулсан хэргээр 18 сарын хорих ял оноов.

36 настай Риан Коллинс гэх хэрэгтэн өнгөрсөн тавдугаар сард Компьютертэй холбоотой гэмт хэрэг болон хүчирхийллийн тухай хуулийг ийнхүү зөрчсөн хэргээ хүлээсэн байна. Тэр хохирогчдын цахим хаягт нэвтэрснийхээ нүцгэн зураг, дүрс бичлэг зэрэг хувийн мэдээллүүдийг нь цуглуулахад дараа хоёр жилийн хугацаа зарцуулсан тухай хууль хяналтын албаныхан мэдээллээ.

“Celebgate”, “The Fappening” зэргээр нэрлэгдэх болсон энэ хэргийн хамгийн том хохирогчид нь жүжигчин Женнифер Лоренс, модел Кэйн Аптон нар болж байсан юм.

сэтгэгдэл үлдээх