Филиппиний цагдаа нар хар тамхитай холбоотойгоор 1019 хүнийг устгажээ

Өнгөрсөн долдугаар сард Филиппиний ерөнхийлөгчөөр Родриго Дутерте сонгогдож, мансууруулах бодистой тэмцэх “дайн” эхлүүлсэн билээ. Тус улсын цагдаа нар өнгөрсөн хугацаанд нийт 1019 хүнийг устгасан байна. Ерөнхийлөгч Дутерте “Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдийг мөрдөн шалгах явцад сэжигтэнүүдийг устгасан цагдаа нарыг буруутгахгүй” хэмээн мэдэгдсэн талаар “Prensa Latina” уламжилжээ. Тэрээр өмнө нь "Зургаан сарын хугацаанд улс оронд мансууруулах бодисыг үндсээр нь устгаж, түүнийг наймаалагчидтай хатуу тэмцэх болно" гэж амалж байсан билээ.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, мансууруулах бодистой холбоотой хэргээр ойролцоогоор 15 мянган хүнийг баривчилж, 700 мянга орчим хүн хэргээ хүлээн өөрсдөө цагдаагийн газарт очжээ. Мөн мансууруулах бодис наймаалагчидтай холбоотой байж магадгүй шүүгчид болон хууль тогтоогчдын нэрсийг нийтэд зарласан байна. Филиппиний Цагдаагийн газраас “Цагдаа нар сэжигтнүүдийг аргагүй хамгаалалт хийн устгасан” гэж мэдэгджээ. Гэвч нүдээр харсан гэрчүүдийн хэлснээр, цагдаа нарын зарим нь ямар ч зэвсэггүй хүмүүсийг буудан хөнөөж байсан аж.

сэтгэгдэл үлдээх