Ойн савдагтай учирсан нь....

Тэр нэгэн зун анх удаагаа Зулзагат гэдэг газарт очиж үзэж билээ. Би 8 эсвэл 9-р л анги байсан байх.Очоод сар гаран болтол эмээгийн маань дүү, түүний нөхөр болон эмээгийн эгч нь бидэн дээр зочлов. Ингээд бид 8уулаа 2 гэрт хуваагдан хонолоо. Ээж бид 2 том 2 хүний орон дээр 2 дүүтэйгээ хамт унтаад миний хажуудханд эмээгийн маань эгч нь ор залган унтлаа. Үүрийн 4 эсвэл 5 цагийн үед хэн нэгэн нь намайг араас дуудах шиг санагдаж, намайг сэрээхийг хүсээд байсан болохоор би хальт нүдээ нээгээд хартал хажуу талын орон дээр хэн нэгэн нь суусан байхыг хараад нэг их айж цочирдоогүй ч бага зэрэг гайхсан юм. Тэр хүн үс нь насаар байгаад хуйх нь гялтганасан хэдхээн буурал үстэй, хөх цайвар цамц эсвэл футболктой, хар сулбагар өмдтэй, хөлөө орны хажуугаар унжуулан сууж байх нь тэр. Тэгээд би хэн тэгэж сууж байгааг нь хархын тулд өндийн сууж царай руу нь харах гэсэн боловч надад ямарч царай харагдахгүй зүгээр л нэг хар сүүдэр байв. Би нойрондоо л ингэж хараад байна даа хэмээн бодож нүдээ нухлан сэргээд дахиад хартал бас л царай байсангүй. Тэр мөчид би их тээнэгэлзэн хэн гэдгийг нь мэдмээр санагдаж бас яагаад царай байхгүй байгаа тухай бодож суухдаа толгойд минь сүнс чөтгөр гэсэн бодол буув. Ухаан орсон аятай яаран буцаж хэвтэн хөнжлөө толгой дээгүүрээ давуулан хучиж байж болох бүх л хүнийг бодлоо.

-Буурай эмээ юм боловуу? Үгүй ээ. Буурай эмээ яахаараа энд байдаг билээ хаалга цоожтой байгаа ш дээ. Тэгээд энэ хар шөнөөр ингээд сууж байна гэж байхгүй. Хэрэв сууж байсан бол намайг босоод харахад яасан миний охион гэж асууна. асуудаггүй юмаа гэхэд хөдөлнө шүү дээ. Харин тэр хөдлөөгүй. Эсвэл эмээгийн эгч юм болов уу? Бас л биш./Энүүхэн хооронд би эмээгийн эгчийн үсний өнгийг бодов./Эгчийн үсний өнгө ямар билээ? буурал биш байсаан... Улаан эсвэл хүрэн байсан харин энэ хүн сүг нь мэдэгдэхгүй юмний үс нь буурал байсан. Заа байз өөр хэн байж болох вэ?  гэдэг асуултуудад би дарагдсаар... Толгойны маань дээхэн талд гар чийдэн байгаа. Хэрвээ би эргэж хараад хөнжлийнхөө завсраар гэрэл тусгаад харвал өөдөөс минь харж байх боловуу. Гэж айн бодсоор толгой дээрээсээ гар чийдэн авах гэж оролдсон ч бие минь аль хэдийнээ хөшчихөж. Бүх биеэ эргүүлж харах нь битгий хэл хөлөө ч хөдөлгөж чадахгүй байсан. арайй гэж хүчлэн зориг гаргаад ээжийнхээ хөлрүү өшиглөлөө. Ээж миний өөдөөс маш сэргэг хоолойгоор яасан миний охион гэж байна. Би ээждээ айж байна гэдгээ хэлтэл ээж минь миний өөдөөс би ч бас гэж хэлэхэд нь Юу гсэн үг юм бол гэж гайхан бас ганцаараа энэ новшийн зүйлийг хараагүй гэдгээ мэдэхэд дотор жоохон ч болуу тайвширчихав. Ингээд үүрч цайж би бушуухан босохын түүс болоод бостол хамаг бие минь салгалаад хөдөлж ч чадахгүй байв. Би эгч дээр очин та өглөө гарсан уу? гэж асуухад тийн гэлээ. Та тэгээд орон дээрээ босоод суусан уу? гэхэд бас тийн гэж хариулахад нь би өөрийгөө нойрондоо л дэмийр ч дээ гэж бодоход эгсч би 4 цагийн үед гарсан. орон дээр хэсэг сууж байгаад л гарсан буцаж орж ирээгүй ээ гадаа бясалгал хийж суусаар байгаад одоо л гэрлүү орох гэж байна гэж хэлэхэд нь үс нь санаанд орон хартал хар байв. Буурайгаасаа асуухад гэрээсээ одоо л гарч ирж байна. Тэглээ ч би галзуурсан биш яах гэж үүр шөнөөр танай гэрт ордог юм бэ гэж хэлэхэд нь ээж бид 2 түүнийг сүнс байсан гэдгийг ойлгон тэр өдрөө буцсан юм. Хожим нь хамаатны бөө удганаасаа асуухад ээж бид 2 ойн савдаг гэгч тэй нь таарсан нь тэр байлаа.

сэтгэгдэл үлдээх