Догширсон сүнс.../Аймшгийн өгүүллэг/

Намайг жаахан хүүхэд байхад Баруунсалаанд буурай эмээгийнх маань байдаг байлаа. Зуны амралтаараа хамаатны хэдэн хүүхдүүдтэйгээ эмээ дээрээ очиж амрана. Эмээгийн маань хамгийн хайртай хүүхэд нь би бас үеэл ах Баяраа маань байлаа. Зав чөлөө гарах болгондоо эмээ дээр очиж тусладаг байсан болохоор тэр бизээ. Нэг өдөр эмээг нас барсан гэдгийг надад хэллээ. Надад үнэхээр хэцүү байсан. Тэр явдлаас хойш хоёр гурван жил гэрт нь очсонгүй. Би ч өсвөр насан дээрээ байсан болохоор найзуудтайгаа эмээгийнхээ байшинд өглөө нь очоод ууж идэж наргиж цэнгэж байгаад л орой нь харьдаг байсан юм. Харин тэр өдөр би яагаад ч юм тэнд хономоор санагдсан учраас гурван охин хоёр эрэгтэй найзыгаа дагуулаад л орой нь очоод гал түлэн пийшэнг тойрон сууж юм ярин ууж идлээ. Ард ямар нэг юм унахаар нь эргээд хартал 6 хүн байгаа хэрнээ долоон сүүдэр гарсан байв. Чука гэх нэг найз маань тэрийг бас харсаныг би анзаарсан учир бид 2 бусдыгаа айлгахгүйг хичээгээд гүрийгээд л суулаа. Дээр үеийн пийшэнгийн ам нь цоорхой нүхнүүдтэй байдаг учир өрөө бүхэлдээ гэрэлтэж байсан юм.гүрийгээд л сууж байтал үүдэнд ямар нэг юм унахад нь цонхоор харвал үүдны босгон дээр хэн нэгэн нь сууж байх нь тэр. Үнхэлцэг амаар гарах нь холгүй айж байсан ч бусдадаа мэдэгдэхгүйг хичээж ядан "Гэрт маш халуун байна. Хэдүүлээ гарцгаая" гээд л бүгдийг аваад гарлаа. би нэг охинтой нь тэнгэрлүү ширтэн юм яриад сууж байтал яалтачгүй хэн нэгэн нь пийшэн рүү мод байнгын хийсээр байлаа. Би эхлээд Чукаг байна гэж бодоод "Чука болилдоо наад гэр чинь шатлааш дээ" гэж хэлтэл ард талд байрлах нойлоос Чука "Яасан гэнээ" гээд л гараад ирэв. Би нөгөө найз болох Мэндээг  юм болвуу гэж бодсонч дуудахаасаа өмнө машинаа шалгалаа. Машиныхаа хаалгыг онгойлготол Мэндээ 2 охиныг тэвэрчихсэн 3уулаа унтаж байх нь тэр. Хэрэг бишэдсэнийг мэдээд би ч нөгөөдүүлдээ бүгдэд нь хэлээд явахаар боллоо. Намхан модон хашааг нэвт цөмлөн машинтайгаа давхитал яагаад ч юм машин маань тэр газраас огтхон ч холдохгүй л байлаа. Яаж ийж байгаад л тойрсоор буцаж ирээд байв. Эсвэл дугуй хагараад холдсонгүй. Угаасаа энэ муу ёрын газраас холдож чадахгүйгээс хойш бид хашаанд нь ороод машиндаа хонохоор боллоо. Хэн ч үүр цайтал машинаас буух ёсгүй гэж хэлээд л унтацгаалаа. Нэг сэртэл өглөө болсон байв. Гадаа хяруу буусан байсан учир машин битүү цан цохисон байв. Цонхон дээр хаа сайгүй гарны мөр үлдсэн байв. Машинаасаа буугаад хартал хаалганы маань доод хэсгийг гурван хумсаар эсвэл төмрөөр аймшигтай зурсан байв. Бид хурдхан тэндээс холдон явлаа. Гэртээ харьсан ч биднээс муу ёр салахгүй дагасаар байв. Чука Мэндээ хоёр манайд хэд хоносныг ч мэдэхгүй юм. Гэртээ хариад хувцас хунараа солий, гэрийнхэндээ бараагаа харуулы гээд салаад явхад хүн зодуулж эсвэл ямар нэгэн байдлаар аймшигтай ихээр бэртэцгээж байв. Ээж маань тэрийг анзаарчихаад бид 3-ыг ламд үзүүлэхээр болоод очтол ламын хэлсэн үг намайг дэндүү их айлгасан юм.

Лам: Олон жил асаагаагүй гал голомтыг асаасан байна. Хайртай 2 хүүгээ авч явахаар ирсэн юм байна. Та нарын машины ард байгаа тэр цэнхэр зүйлээ овоон дээр аваачаад хая гэх нь тэр.

Үнэхээр бидний машинд таггүй цэнхэр усны сав байсан юм. Сүнс чөтгөр нь онгорхой зүйлд шингэж ордог учир бидний авч явсан тэр саванд шингэсэн юм байж. Тэр савыг хэлсэн ёсоор овоон дээр хаяж бага байхаас минь л бидний ном уншуулдаг байсан мундаг лам эгч дээр очихоор болон нөгөө хайртай хүү болох үеэлыг маань ч бас авч ирэн хамт ном хурж байсан гэрлүү ортол лам биднийг харсан даруйдаа сөхрөн унаж мэгширтэл уйлан биднийг орхихыг хүслээ. Энэ явдлаас хойш надад муу юм тохиолдохоо больсон ч тэрхүү байшингийн ард талын, урд талын, баруун зүүн талын гээд ойр хавийн айлуудын хөгшин настай буурайнууд бүгд нас баран тэрхүү газраас мал сурэг тогтохоо больж, өвс ургамал ч ургаагүй юм. Буурайгын маань сүнс нь үнэхээр догширсон юм.  

сэтгэгдэл үлдээх