Н.Алтанхуягийг "намынхаа эд хөрөнгийг завшсан" гэж үзэн АН-аас "хөөжээ"

Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийг Ардчилсан Намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан Намын хорооноос гаргажээ.

 

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар АН-д хийгдсэн дотоод аудитын шалгалтаар Н.Алтанхуягийг даргаар ажилласан 2008-2016 он хүртэлх намын санхүү, эд хөрөнгийн бүртгэлийг шалгасан бөгөөд  нийт  найман тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ.

Тодруулбал Н.Алтанхуяг Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын байрыг долоон тэрбум төгрөгөөр зарсан, "Намын шинэ байр барина" хэмээн  хандив цуглуулсан ба уг мөнгөнөөсөө "Лексус 570" автомашин авахуулаад түүнийгээ хүлээлгэж өгөлгүй завшсан байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:

сэтгэгдэл үлдээх