Гэр бүл бол бүх зүйл!

  • Гэр бүлийн амьдралд төгс харилцаа маш их ач холбогдолтой байдаг.  Хосууд бие биеэ хүндэтгэж, хүлээн зөвшөөрч, үргэлж бие биендээ нээлттэй байх хэрэгтэй.  Төгс харилцааны хамгийн гол тулгуур нь хосуудын бие биеэ сайн таних явдал юм.  Сүй тавьсан үедээ, бие биедээ үнэн төрхөө таниулах хэрэгтэй.  Хосууд бие биеийнхээ сэтгэл зүйн байдлыг сайн мэддэг, юунд дуртай, юунд дургүйг нь мэддэг байж, үүнийхээ дагуу харилцах нь чухал юм.  
  • Хосууд гэр бүл болж, хоёр өөр замыг нэгтгэн нэг зам бий болгож байгаагаа мартаж болохгүй.  Энэ нь “Би” гэсэн ойлголтоос “Бид” гэсэн ойлголт руу шилжиж байна гэсэн үг юм. Гэрлэх хүртлээ хоёр хүн өөр өөр амьдралаар амьдарч ирсэн.  Хүсэл мөрөөдөл, бодол санаа, амьдралын хэв маяг нь зөвхөн өөрийнх нь хувьд чухал байсан бол гэр бүлтэй болмогц энэ бүх зүйл нь өөрчлөгдөнө гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
  • Мэдээж гэр бүлд зарим жижиг маргаан гарах нь хэвийн үзэгдэл бөгөөд хамгийн чухал нь хосууд сэтгэлийн хөдөлгөөнөөрөө бус ухаанаараа өөрийгөө жолоодож, маргааныг зөв зохицуулан сайхан харилцаатай байх хэрэгтэй. 
  • Бие биедээ дотно байж, санаа бодлоо чөлөөтэй хуваалцдаг байх хэрэгтэй ба аливаа асуудлын талаар ярилцаж байхдаа хосууд хоёулаа анхааралтай байж сонсох хэрэгтэй. Гэр бүлийн үүрэг хариуцлагаа тэнцүү хувааж, шаардлагатай үед бие биедээ туслах нь зүйтэй. 
  • Гэр бүлийн харилцаанд нөлөөлдөг бас нэгэн зүйл бол хоёр тал бие биедээ өөрийгөө мэдрүүлэх явдал юм.  Бие биедээ хүрэх нь харилцан итгэл, халуун дулаан, дотно харилцааны илрэл юм.  
  • Юу ч болсон хосууд бие биеээ болон амьдарлаа бусад гэр бүл болсон хүмүүсийн амьдралтай харьцуулж болохгүй бөгөөд бусдын амьдрал танд хамаарахгүй байх нь чухал.  Гэр бүл болгонд хэнд ч хэлж болохгүй нандин зүйл гэж байдаг. Гэр бүлийн нууцаа гадагш гаргахгүй байх хэрэгтэй. Хамгийн дотны найздаа хүртэл ярьж болохгүй.
  • Хосууд бие биеийнхээ юунд дуртай, юунд их баярлаж, аз жаргалтай болдгийг мэдэх бөгөөд үүнийхээ дагуу харилцах хэрэгтэй.
  • Хосууд хоорондоо харилцаж байхдаа “баярлалаа”, “гуйж байна” гэсэн үгсийг байнга хэрэглэх хэрэгтэй.  Гадуур эсвэл ажлын газарт маань бидэнд бага ч гэсэн сайн зүйл хийсэн хүмүүст бид баярлалаа гэж хэлдэг.  Тэгвэл насан туршдаа бидний төлөө ажил амьдралаа зориулдаг ханьдаа баярласан талархсанаа хэлэх нь зүйтэй. 
  • Гэр бүл нь нэг төрлийн багийн хамтарсан тоглолт гэж хэлж болно.  Багийн гишүүд нэг нэгнээсээ илүү байх хэрэгтэй.  Нэг нэгэндээ тусалж, нэг нэгийнхээ дутууг гүйцээж байх нь чухал.  Хэзээ ч нэг нэгийгээ өрсөлдөгч гэж бодож болохгүй.  Эмэгтэй эсвэл эрэгтэй нь гэр бүлийн дотор нэгнээсээ илүү гарахыг хүсч болохгүй.  Аль алиных нь байр суурь их чухал юм. 
  • Таны хань хүн гэдгийг мартаж болохгүй.  Ихэнх гэр бүлд олон жил хамт амьдарсан ч гэсэн тодорхой зүйлс (хүнлэг зан, ааш араншин  гэх мэт) хараахан төлөвшөөгүй байдаг.  Хосууд бусад хүмүүстэй хэрхэн сайхан харилцдаг шигээ, тийм зан аашийг бие биедээ үзүүлэх үүрэгтэй.
  • Аз жаргалтай гэр бүлийн эрүүл бэлгийн амьдрал нь хосуудын хоорондын шагнал юм. Эрүүл бэлгийн амьдрал үгүй бол гэр бүлд төвөг үүсч, сэтгэл тавгүйтдэг. Хосууд энэ сэдвээр чөлөөтэй ярьж, хэрвээ асуудал байвал хамтдаа шийдэх хэрэгтэй.
  • Сайхан харилцаатай эхнэр нөхрөөс гадна, нэг нэгэндээ сайн найз, дотны анд нь байх хэрэгтэй.  Үүнийг хийж чадсан гэр бүл амьдралаа чимэх аргаа олсон байна гэж хэлж болно.
  • Хосууд бие биенийхээ нууцыг хуваалцдаг байх хэрэгтэй.  Бие биенийхээ нууцыг хадгалж, гэр бүлийн ямар ч зүйлийг гадагш ярихгүй байх нь зүйтэй юм.
  • Хосууд нэгэн зорилготой байх хэрэгтэй. 
  • Нэг гэр бүлийн хүмүүс бие биенийхээ ашиг сонирхлыг хянаж байх хэрэгтэй.  Амиа хичээсэн, хувийн ашиг сонирхол хөөсөн гэр бүлд аз жаргал гэж байдаггүй. 
  • Гэр бүлийн гишүүд аливаа шийдвэрээ хамтдаа гаргах нь зөв юм.  Хосууд бие биедээ их хайртай, хүндэлдэг гэдгээ батлахыг хүсвэл шийдвэр гаргахдаа ханьтайгаа зөвлөлдөх хэрэгтэй.

Хосууд хуваалцаж чаддаг байх хэрэгтэй.  Хүн амьдралыг хуваалцахын тулд гэр бүл болдог.  Хэн нэгнийг хаана ч хэзээ ч түүнийг хүлээж байдаг зүйл бол гэр бүл нь юм.  Учир нь гэр бүлд зовлон жаргалыг хуваалцдаг.  Зовлон нь хуваалцахад багасдаг бол жаргал нь хуваалцах тусам ихэсдэг билээ.

сэтгэгдэл үлдээх