Хөгширдөггүй эмгэн /АЙМШГИЙН ӨГҮҮЛЛЭГ/

Хайлаастайн гэр хороололд суудаг Чимэд-Очир гэж эртний танхил залуу надад цочирдож хачирхмаар нэгэн тvvх ярихад би vнэмшээгvй билээ. Гэвч танил маань "Энэ бол яалтгvй vнэн шvv” хэмээн барим тавим өгvvлэх тул зөрөөд байж чадаагvй юм. Чимэд-Очирын ярьснаар тэдний гудамжны өнцөгт амьдардаг Балданлхам хэмээх хөгшний насыг мэдэхгvй хvмvvс бол жартай гэх боловч олон жилийн урьдаас таньдаг хvмvvсийн нотолж буйгаар лавтай зуун насыг зооглосон гэлцдэг аж. Тэр хөгшин амандаа ганц ч шvдгvй мөртлөө царайнд нь огтын vрчлээ байхгvй, толигор цагаахан арьстай ажээ. Балданлхам гуайг гуч гаруй жилийн өмнөөс таних Чимэд-Очирын аав одоо жаран хоёртой агаад анх харах тэр vед л Баажий эмгэн өнөөгийнх шигээ настай эмээ байсан гэнэ. Нөхөр хvvхэдгvй цор ганцаараа суудаг Балданлхам хөгшин хашаандаа өвлийн дvнхгэр байшинтай ба айхтар хуцаж боргодог хоёр том банхар нохойтой. Тэднийхээр барагтайд хvн ордоггvй бөгөөд хороо хорины албан хаагчид болон хамар хашааны ганц хоёр хvн л ирнэ. Нэг өдөр Чимэд-Очирыг хашаа руугаа алхаж явтал танихгvй өндөр залуу тааралдаад Бадамхатан гэдэг бvсгvйг сураглажээ.

Хоёр салаа сvлжсэн урт хар гэзэгтэй царайлаг бvсгvй гэсэн бөгөөд Балданлхам хөгшний хашааг зааж Тэр нь яах аргагvй тэнд л байдаг юм даа. Хашаа руугаа орохыг нь нvдээрээ харсан юм. Гэтэл сая очиж хашааг нь цохивол нэг настай эмээ гарч ирээд "Тийм бvсгvй байдаггvй гэж хэллээ. Ёстой хачин юмаа” гэсэн зvйл ярьжээ. Чимэд-Очир энэ яриаг нь анхаарч хэрэг болгосонгvй. Гэтэл тvvнээс хэд хоногийн дараа мань эр харанхуй болчихсон хойно гэртээ оройтосхийн харьж явах замдаа гудамжны өнцөгт хоёр салaa тахимаа шvргэсэн урт гэзэгтэй бvсгvй нэгэн залуутай болзон зогсохыг харжээ. Чухам ямархуу царай төрхтэйг нь харанхуйд ялгаж vзээгvй байна. Тэгсэн тvvний найз залуу нэг өдөр уулзаад "Танай гудамжинд Бадамхатан гэдэг нэртэй залуухан царайлаг хvvхэн байдаг уу. Чи мэдэх vv” гэжээ. Лавлаад байвал яалтгvй Балданлхам хөгшний хашааг заагаад байх юм гэнэ. Хэд хоногийн өмнө найз нь Чимэд-Очиртой уулзахаар явж байгаад тэр бvсгvйтэй танилцжээ. Залуу агаад царайлаг бvсгvй өөрөө өдөж яриа vvсгэх гээд байхад ямар эр хvн дургvйцэх билээ. Цав цагаан арьстай, ялдамхан боловч жаахан гуншаадуу дуутай гоё бvсгvй байсан агаад "Гэрт маань дөхvvлж өгөөч, Замд нэг айхтар зуудаг нохой байдаг. Айгаад байна” гэсэн аж. Бvсгvйг мань эр Балданлхам хөгшний хашаанд оруулж өгсөн бөгөөд салахын өмнө хvvхнийг тэвэрч аваад уруулыг нь шимэн озоход өөдөөс нь айхтар шуналтай vнсэлцэж байснаа "Дараа уулзъя” гээд ороод явчихсан гэнэ.

Маргааш нь, бас нөгөөдөр нь ирж хашааны хаалга нvдвэл шvдгvй эмгэн гарч ирээд "Зээ охин маань нутаг буцсаан. Хойтон хавраас нааш ирэхгvй” гэсэн мөртлөө хаана байдаг хийгээд хаяг, утсыг нь ердөө хэлж өгсөнгvй гэнэ. Хоёр ч удаад Бадамхатан хэмээх царайлаг бvсгvй Балданлхам эмээгийн хашаа руу орсныг дуулаад Чимэд-Очир гайхаж зээ охин байтугай ямар ч vр хvvхэдгvй тэр хөгшнийд юун хvvхэн ирээд байгааг сонирхохоор шийджээ. Гэвч хөгшинтэй зvс таних, мэнд уснаас цаашгvй учир гэрт нь яваад очиж зvрхэлсэнгvй. Харин хоёр ч шөнө гэрээсээ гарч эмгэний хашааг сахиж зогсоод амжилт олсонгvй. Гурав дахь орой нь гэртээ оройтосхийн харьж явтал гудамжны өнцөгт урт бvдvvн гэзэгтэй, vйтэн хуар дээл өмссөң гоё бvсгvй зогсохыг vзээд шууд яваад очжээ. Vнэхээр vзэсгэлэнтэй хvvхэн байх агаад Чимэд-Очирыг хараад харц буруулан гудамж өгсөөд алхангуут мань хvн хойноос нь жаахан сvvлдэсхийн дагавал нөгөө бvсгvй явсаар Балданлхам эмээгийн хашаа руу шулуухан яваад орсон ба зуудаг хоёр том нохой нь огт хуцсангvй гэнэ. Хашааны завсраар шагайвал нөгөөх бvсгvй байшин” руу ороод чимээ алдарсан ба эмгэний байшингийн цонхоор гэрэл ч туссангvй, харанхуй хэвээрээ байсан аж. Гэртээ ирээд ээждээ "Баажий хөгшний хашаа руу нэг хvvхэн орлоо. Юун хvн юм бол” гэвэл "Өө, нэг урт гэзэгтэй охин л байсгээд ирдэг юм ш дээ. Хамаатан садных нь хvvхэд байлгvй” гэжээ. Маргааш орой нь Чимэд-Очир зориуд хөгшний хашааг зорьж хаалгыг нь цохивол ноход боргон хуцаж Баажий эмээ гарч иржээ. Тvvнээс нөгөө vл таних бvсгvйг сурвал хөгшин "Өө, яваад өгсөн ш дээ” гэх нь тэр. Яаж уулзаж болохыг асуувал "Мэдэхгvй” гэчихээд хөгшин хаалгаа хаажээ. Тэгтэл Баажий эмээгийн хөрш хашааны Хорлоо авгай "Тийм нэг хvvхэн яваад байдаг юм. Миний л мэдэхийн арваад жил болж байгаа байх шvv.

Их л царайлаг бvсгvй гэлцдэг юм” гэсэн бол Норов өвгөн "Тэр залуу хvvхэн чинь цаад хөгшин чинь өөрөө шvv дээ. Өдөр болохоор эмгэн болж шөнө болохоор залуухан хvvхэн болчихоод залуу эрчvvдтэй уулздаг юм байхгvй юу. Балданлхам хөгшин бол мөнх настай хvн. Лав нас нь зуу хол гарчихсаан. Нэг л сонин хөгшин дөө. Увдис шvглэсэн дара эх ч байж мэднэ” гэж ярьсан байна. Гэвч Баажий эмгэнийг залуухан царайлаг бvсгvй болон хувирахыг хэн ч нvдээрээ харж байсангvй. Зөвхөн өөр хоорондоо тэгж ярилцдаг агаад хэзээ ч хувирч өтлөлгvй нэг янзандаа явдаг тэр эмгэнийг зарим нь шулам байх гэдэг бол нөгөө нь vхэшгvй дара эх мөн гэлцэнэ. Бас нэг нь харь гаригийн хvн байх гэх нь ч бий. Гэхдээ зарим нэг сонирхолтой баримт гардаг юм. Баажий эмгэн нэг удаа дэлгvvрт очихдоо ам дvvрэн цагаан шvдтэй байсан ба бас нэг удаа тахимаа шvргэсэн урт хар гэзэгтэй болчихсон явж байсан гэнэ. Бараг хэн ч ордоггvй тэдний байшингийн цонхны цаана заримдаа хоёр хvний сvvдэр vзэгддэг ба гэрээс нь монгол ардын богино дуу дуулах бvсгvй хvний уран яруу хоолой дуулддаг ажээ. Хөгшнөөс насыг нь лавлахад "Хөгшин хонины насгvй болсон миний насаар чи яах нь вэ” гээд хэлж өгдөггvй бөгөөд хороо хорины аравтын дарга Санжаагийн хэлж буйгаар 92 настай гэнэ. Гэхдээ тvvний насыг дэндvv дарсан тоо гэж мэлзэх хvн ч буй. Дөчин жилийн өмнө Балданлхам эмээ яг одоогийнх шигээ л байсан ба эдvгээ тvvний vсэнд нэг ч цагаан vс нэмэгдээгvйг гайхах хvн олон байдаг юм.

 

сэтгэгдэл үлдээх