ДэлхийЧөлөөт

SEUNGRI ДАВЖ ЗААЛДАХААР БЭЛДЭЖ БАЙНА

Star Today News сайтын мэдээлснээр Seungri давж заалдахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэрээр энэ сарын 12-ны өдөр Ёнгин хотын Цэргийн Ерөнхий шүүхэд болсны шүүх хурлаас 3 жилийн хорих ял, 1.15 тэрбум вонын торгууль авсан юм. Түүний шүүх хурал 10 сар үргэлжилсэн ба Seungri энэ бүх хугацаанд өөрт нь тулгасан хэргүүдийг няцааж байв. Нэг талаас нотлох баримт хангалтгүй байсан тул түүний холбогдсон ихэнх хэрэг хүчингүй болжээ. Гэсэн хэдий ч гадаадад мөрийтэй тоглосон, биеэ үнэлэгч зуучилсан гэх хоёр хэрэгт буруутган 3 жилийн ял өгснийг эсэргүүцэн давж заалдах материалаа бүрдүүлж байгаа гэнэ. Тухайлбал энэ оны эхээр болсон шүүх хурлаар “Биеэ үнэлэлт зохион байгуулахыг завдсан” гэх хэргийг түүнд тулгасан боловч хэрэгт холбогдсон биеэ үнэлэгчид, биеэ үнэлэгчийг Seungri-гийн гэр лүү явуулсан хатагтай А, биеэ үнэлэгч дуудсан Б гэгч этгээдүүд энэ асуудалд анхнаасаа Seungri хамааралгүй байсныг гэрчилсэн юм. Харин түүний ял авсан шалтгаан нь зөвхөн “group chat”-ны screenshot аж.

Related Articles

28 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close