ДэлхийЧөлөөт

ТАНЫ ДАЛД ЧАДВАР ХЭР ВЭ? ӨӨРИЙН ОРДООР ЧАДВАРАА МЭДЭЭД АВААРАЙ

ХОНЬ Гэрэл зураг болон эд зүйлээс тухайн хүний талаарх мэдээллийг авч чаддаг. Хонины ордныхон ус болон хувцсанд сайн, муу аль ч энергиэ шингээж чаддаг. Муу санасан хүнийхээ эдлэж, хэрэглэж буй зүйлд нь өөрийн мэдэлгүй эсрэг энергиэ шингээж чаддаг аж. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд лам, зурхайчид үзүүлж, мэргэлүүлж ид шидийн бүхий л домыг хэрэглэж байж санаа нь амардаг.

ҮХЭР Материаллаг уламжлалыг баримтлагчид. Тэд элдэв ид шид, далдын чадвараа хөгжүүлэхээс илүү өөрийн хийж чадах бодит зүйлдээ л итгэдэг байна. Албан тушаал ахих, амжилтанд хүрэх, наймаа болон худалдаанаас ашиг олохдоо сайн. Зарим улс оронд алтан тугалыг эд, баялгийн бэлгэ тэмдэгт тооцдог нь үүнтэй ч холбоотой байж болох аж. Ямар нэгэн дом, шившлэг хийхгүй юмаа гэхэд хэн нэгэнд ерөөл дэвшүүлсэн бол олон дахин давтахыг зөвлөж байна. 

ИХЭР Энэ ордныхны энерги ихэнхдээ салхины хүчинд үйлчилдэг байна. Эзгүй хээр талд, ой модонд болон уулын оройд гарч өөрийн хүслийг шивнэх юм бол биелэх нь хурдан. Мөн ийм газруудад очсоноор эерэг энергиэр цэнэглэгддэг. Харин тэрхүү энерги нь зeн билгийн чадварыг нь идэвхжүүлдэг байна. Ингэснээр хамгийн энгийнээр өөрийгөө шалгахдаа хол байгаа дотны хүнээ хэрхэн, юу хийснийг нь нэг бүрчлэн таамаглахыг оролддог. Ихрийн ордныхон уран ярих гайхамшигтай чадварыг эзэмшсэн хүмүүс. Тиймээс хэн нэгэнтэй утсаар ярихдаа хялбархан итгүүлж, ятгаж чадна. 

МЭЛХИЙ Ид шид, зурхайд бус зөвхөн мэргэнд итгэдэг. Тэд ирээдүй, өнгөрсөн үеэ өөрчлөхийг хүсдэггүй, харин тэр талаар мэдэх нь тэдний сонирхлыг ихэд татдаг байна. Тэд өөрийн далд мэдрэмжийг тайлж, мэдэж чаддаг. Өөртэйгээ холбоотой зарим нэг зүйлийг зөгнөж, мэдрэх чадвар нь 80 хувьтай биелдэг. Мэлхийн ордныхныг “сэтгэл зүйн тоглогчид” гэж нэрлэж болно. Хүмүүсийн сул болон хүчтэй талуудыг нь чимээгүй ажиглан өөрийн гол зорилгодоо ашигладаг.

АРСЛАН Энэ ордныхон бэлгэ тэмдэгтэйгээ адил байгалиас заяасан хүчтэй энергитэй. Өөрийн хүч, зоригтоо итгэдэг тул зөн билэгт төдийлөн итгэдэггүй байна. Харин зүгээр сонирхон уншиж, сонсож өөртэйгээ холбоотой зүйлүүдийг харьцуулдаг.. Ийм халуун зүрхтэй хүмүүс өөрийн чадварыг зөвхөн хайр сэтгэлдээ л гаргаж чадна. Тиймээс тэд энэ талбарт хамгийн шилдэг тоглогчид, ялагчид байдаг. 

ОХИН Өөрийн мэдрэмж, чадварыг хөгжүүлэх юм бол маш сайн мэргэ, төлөгчид болно. Энэ ордныхон хөзөр болон гарын алганы хээний мэргэд суралцах авьяастай. Учир нь тэд логик сэтгэлгээ, тоо, жижиг зүйлүүдийг ажиглаж цээжлэхдээ гарамгай. Хэн нэгэн аз турших шаардлага гарвал энэ ордныхоңд бүрэн итгэж болно. Хэрэв таны хамтрагч энэ ордонд төрсөн бол нэг удаа мэргэлүүлээд үзээрэй. Түүний хэлсэн зүйл үнэн болохыг та мэднэ. 

ЖИНЛҮҮР Хэрэв та энэ ордны хүмүүсээс ямар нэгэн бэлэг, дурсгалын зүйл авч, магтаалын үг сонсвоос ойрын хугацаанд танд аз жаргал ирнэ гэдэгт итгээрэй. Нар мандах, жаргах гээд байгалийн аливаа үзэгдлээс өөрийн далд чадварыг цэнэглэдэг. Энэ ордныхон ямар нэгэн сахиустай ба тэрхүү сахиусанд нь далд чадварынх нь энерги болон аз хуримтлагдаж, хадгалагддаг байдаг Өөрийн энэ далдыг мэдрэх чадвараа нээж мэдээгүй энэ ордын хүмүүс өөрсдийгөө маш азтайд тооцдог. 

ХИЛЭНЦ Тэдний энерги байгалиасаа ширүүн, хурц, өвeрмөц гэж хэлэхэд болно. Тиймээс од, гаригсын тусламжтайгаар өөрийн болон дотны хүмүүсийнхээ амьдралын ирээдүйг зөгнөж чаддаг. Эңэхүү чадвараа аль болох бусдаас нуухыг хичээдэг. Учир нь амьдралын гол зэвсгээ гэж үнэлдэг. Гэхдээ энэ ордныхон гэрийн домд илүү чадварлагаараа бусад ордноос ялгарна. Энэ ордныхон өшөө авагчид байдаг ч өөрийнхөө хүндэлж, хайрладаг хүмүүсийг энергиэрээ хол зайнаас ч хамгаалж чаддаг.

НУМ Хэрэв энэ ордныхон далдыг мэдрэх, мэргэ, төлөг буулгахыг оролдох гэж байгаа бол нэн түрүүнд сэтгэл зүй, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Учир нь тэд далд мэдрэмжид итгэдэг ч илүүтэйгээр сонирхол нь дийлж ямар байх бол гэсэн бодол нь давамгайлснаас өөрийн чадварыг мэдэрдэггүй. Энэ ордныхны сул тал нь аливаа зүйлд анхааралгүй ханддаг зан юм Ихэнх хүмүүс нь өөрийн эмчлэх чадварыг мэдэлгүйгээр анагаахын мэргэжил эзэмшдэг байна. 

МАТАР Тэд од гариг, эрхэс болон хөзөр гэх мэт зүйлүүдээс илүү байгалиар далдыг мэдэрч чадна. Өөрөөр хэлбэл эзгүй хээр байгальд гараад зогсохдоо өөрийн дотоод дуу хоолойг сонсож чадсанаар ирээдүйг хэлж чадна. Гэхдээ энэ ордныхон далдыг харах чадвартай онцгой хүмүүс бусдыг өөр төрдөг гэж ихэнхдээ боддог тул өөрийн тэрхүү зургаа дахь мэдрэхүйг илрүүлэн нээх нь ховор. Өөрийн дотоод мэдрэмҗдээ итгэдэггүй ч тэр нь үргэлж зөв байдгийг мэддэг. 

ХУМХ Мэргэ нь театрын сайн найруулсан жүжигтэй илүү адилхан болов уу. Учир нь мэргэлүүлж байгаа хүн хэр итгэхээс л түүний мэргэ шалтгаална. Тэд маш гярхай тул хамгийн энгийнээр бодоход мэргэлүүлж буй хүний байдлыг ажиглаад л тохируулан хэлж өгөх болно. Эцэст нь хэлэхэд энэ ордныхонд далдыг харах, зөгнөх мэдрэмж тун бага. Хумхын ордныхон хэт сэргэлэн тул заримдаа өөрсдөө тэрхүүн автаж, өөр шинэ мэргэ, төлгийг зохиож мэднэ. 

ЗАГАС Энэ ордныхон амьдралаас үүдэлтэй ямар нэгэн зөгнөж хэлсэн хэл аманд итгэмтгий. Учир нь тэдний амьдралд тийм зүйл тохиолдох нь элбэг аж. Тэд сайн энергийг гэрээсээ авдаг. Элдэв дом, мэргэ болон далдыг харах, зөгнөх зүйлд хүч, энергиэ барахыг хүсдэггүй. Харин бусдаар дуртайяа мэргэлүүлнэ.

Related Articles

974 Comments