ДэлхийНийгэмЧөлөөтЭрүүл мэнд

Тамхинаас гарха 16 зөвлөмж

ЗӨВЛӨМЖ 1: Тамхи татахыг хүсээгүй үедээ тамхи татахгүй байх. Иймээс хэн нэгэн “тамхилъя” гэсэн хүсэлтэнд “үгүй” гэж хэлж сурах.

ЗӨВЛӨМЖ 2: Өдөр болгон татдаг тамхины тоог багасган аажмаар гарах эсвэл гэнэт хаях аргын аль нь өөрт тань тохирохыг олж тогтоох.

ЗӨВЛӨМЖ 3: Яг тэдний өдрийг тамхинаас гарсан өдөр хэмээн тооцно хэмээн тэмдэглэж энэ өдрийг тамхи татмаар сангдсан үедээ байнга санаж байх.

ЗӨВЛӨМЖ 4: Найз нөхөд болон гэр бүлээсээ сэтгэлийн дэмжлэг ав. Та тамхинаас гарч байгаа тул нэг хэсэгтээ уур уцаартай байж магадгүй гэдгээ урьдчилан анхааруул. Хамт тамхинаас гарах найз нөхдөө ол. Энэ нь илүү үр дүнд хүргэдэг гэж мэргэжилтэнгүүд зөвлөж байгааг анхаар.

ЗӨВЛӨМЖ 5: Шүдээ урьд байснаасаа удаан хугацаанд сайтар цэвэрлэж байх. Ингэснээр та шүдээ хэрхэн сайхан болж байгааг анзаарах бөгөөд хэдэн cap жилийн дараа ямар болохыг нь төсөөлөн бод. Энэ үйлдэл мөн тамхины үнэрээс жигшиж сурахад тань тус болохыг сана.

ЗӨВЛӨМЖ 6: Тамхи орлох ямар нэгэн зүйлийг гартаа барь. Ингэснээр та тамхи барьдаг зуршлаас аажимдаа салах болно.

ЗӨВЛӨМЖ 7: Аль болох их ус уу. Ус таны биед огт хор болохгүй бөгөөд ус уухад тамхи татдаг үеийнхтэй адил амны булчин хөдөлж байдаг учир тамхи татдаг зуршлаас салахад тань тус болно.

ЗӨВЛӨМЖ 8: Тамхи татмаар санагдангуут гурван удаа гүнзгий амьсгаа авч байх. Тамхи барихын оронд ямар зүйл бодогдож байгаагаа бичиж сурах.ЗӨВЛӨМЖ 9Тамхийг vргэлж зуулгvйгээр нэг сороод л амнаасаа авч байх нь нэмж хордохоос сэргийлнэ.

ЗӨВЛӨМЖ 10: Өдөрт яг тэдэн ширхэг тамхи татна гэж шийд. Тэгээд илүү татсан тамхины тоо бүрээр өөрийгөө 1000 төгрөгөөр торгох.

ЗӨВЛӨМЖ 11: Идэх зуршлаа өөрчлөх нь тамхийг багасгахад тусална. Жишээ нь сүү тамхи хоёр эсрэг тэсрэг байдаг гэж олон хүн нотолдог. Тиймээс идсэний дараа нь тамхи татахад хүргэдэггүй хоол ундыг сонгох.

ЗӨВЛӨМЖ 12: Үнсний саваа битгий хоосол. Учир нь үнсний сав танд өдөрт яг хэдэн ширхэг тамхи татаад байгааг чинь сануулах бөгөөд хуучирч, муудсан тамхи танд ой гутам санагдаж, тамхи татах дуршлыг чинь бууруулна.

ЗӨВЛӨМЖ 13 : Өөрийгөө аль хэдийн зуршил болсон тамхиндаа автоматаар хүргээд байхгүйн тулд тамхиа өөрийнхөө дадал болсон газраас өөр газарт тавих, өөр кармаандаа хийх, буруу гараараа авах гэх мэт үйлдлүүдийг хийх.

ЗӨВЛӨМЖ 14: Тамхийг хайрцгаар нь авахаа болих.

ЗӨВЛӨМЖ 15: Тамхиа гэртээ болон ажилдаа авчрахгүй байх. Тэрнийг аль болох авахад өөртөө хэцүү болго.

ЗӨВЛӨМЖ 16: Татсан тамхиныхаа ишнүүдийг том шилэнд хийж цуглуулан өөрийнхөө хараан дор муухай болгож харагдуулах.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close