Нийгэм

УИХ гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар жолоо барьж ноцтой осол гаргажээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашины жолоодож зам тээврийн НОЦТОЙ ОСОЛ гаргажээ.УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн НОЦТОЙ ОСОЛ гаргаж, гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ.Тодруулбал, өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, Теана автомашин зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож явсан бөгөөд өндөр хэмжээний согтолттой байсан гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө.Эх сурвалжийн мэдээлснээр 67-..УНЦ дугаартай тоёота приус-20 маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон байна. Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж, Онцгой байдлын байгууллага руу дуудлага өгч, гал унтраах ангийн алба хаагчид галыг шуурхай унтраан, аюулгүй болгожээ.Харин Б.Пүрэвдорж гишүүн нь ослын дараа эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ рүү явсан аж.

Related Articles

1,143 Comments