НийгэмЭрүүл мэнд

Өргөө амаржих газар таван халдвартай ээжийг амаржуулжээ

“Өргөө” амаржих газарт төрөөд удаагүй байсан эхийг өмссөн хувцастай нь ХӨСҮТ рүү тээвэрлэсэн явдал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох гол шалтгаан болсон. Тэгвэл үүнээс хойш тус эмнэлэгт коронавирусийн халдвартай хэд хэдэн эх амаржаад байгаа аж. “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Та “Өргөө” амаржих газрын даргаар томилогдоод удаагүй байгаа. Одоо нөхцөл байдал ямар байна вэ. Танай эмнэлэгт коронавирусийн халдвартай хэдэн эмэгтэй амаржаад байна вэ?

-Би ажлаа аваад хоёр сар орчим болж байна. Манайх коронавирусийн халдвартай таван эхийг амаржуулсан. Өнөөдөр нэг эх өвдөөд, ирчихсэн байна.  Мөн эмэгтэйчүүдийн тасагт халдвартай нь батлагдсан нэг хүн эмчлүүлээд гарсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ-д халдвартай  20 гаруй эх төрсөн. Халдварын тархалт нэмэгдэж байгаа өнөө үед халдвартай эхийн төрөлт энэ хэрээр нэмэгдэж байна. Ийм ч учраас ХӨСҮТ маань ачааллаа дийлэхгүй, нийслэлийн амаржих газруудад   халдвартай эхийг төрүүлэх шаардлага тулгараад байгаа. Иймээс бид бэлтгэл ажлаа сайтар хангах гээд өдөр, шөнөгүй ажиллаж байна.

-Коронавирусийн халдвартай эхийг төрүүлж байгаа эмч, сувилагч нарыг халдвар авахаас хэрхэн сэргийлж байна вэ?

-Халдвартай эхийг төрүүлж байх явцдаа халдвар авчих вий гэдэг  нь эмч, эмнэлгийн ажилтан бидний хувьд хамгийн чухал асуудал болоод байна. Одоогийн байдлаар коронавирустэй эхийг амаржуулснаар өөрсдөө халдвар авсан нэг ч тохиолдол гараагүй. Гаргахгүйн тулд бид халдвараас сэргийлэх дэглэмээ сайтар баримтлах, амны хаалтаа зүүх, гараа ариутгах гээд бүхий л нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна. Эмнэлгийн ажилчид онош нь батлагдсан өвчтөнөөс, эмнэлгийн орчинд гэхээсээ илүү гэр орноосоо, гадуур явж байгаад халдвар авчихсан байх вий гэдэг үүднээс бид дөрөвдүгээр сар гаргаад ажилчдаасаа хоёр үе шаттайгаар шинжилгээ авсан. Эхлээд ханиалгах, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрсэн ажилчдаасаа шинжилгээ автал хоёр хүнээс халдвар илэрсэн. Энэ хүмүүсийн хувьд гэр бүлийнхэн нь халдвартай, эсвэл тусгаарлагдаж байсан байгаа юм.  Ингээд дөрөвдүгээр сарын 12-нд хавьтлын судалгаа хийж, 277 эмч, эмнэлгийн ажилтнаас  шинжилгээ авахад зургаан хүнээс халдвар илэрсэн. Эдгээр ажилтныг эмнэлэг рүү оруулаагүй. Тэгэхээр манайд эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой голомтын халдвар илрээгүй. Дээрх хүмүүстэй хавьтал болсон, эрсдэл өндөртэй ажилтнуудыг гэрт нь тусгаарласан. Өөрөөр хэлбэл, манай эмнэлэг дотооддоо халдвар алдаагүй бөгөөд эмч халдвар авсан тохиолдол байхгүй.

-Коронавирусийн халдвартай эхийг төрүүлсэн эмч, сувилагчдыг тусгаарлаж байгаа юу. Халдвар авах, мөн тараахаас хэрхэн сэргийлж ажиллаж байна вэ?

-Дээрх таван тохиолдолд халдвараас сэргийлэх дэглэмээ сайн баримталж, эхчүүдийг амаржуулсан. Бид урьдчилаад тусгаарлах өрөө бэлдчихсэн байсан тулдаа халдвартай эхчүүдийг амжилттай төрүүлсэн.  Эхийг амаржуулсны дараа  тусламж үзүүлсэн багийнхнаас шинжилгээ авч байгаа. ХӨСҮТ-ийн 20  гаруй эх амаржуулсан туршлагыг судалсан. Эмч, ажилтнууд халдвараас сэргийлэх дэглэмээ сайтар баримталсан тохиолдолд заавал 14 хоног тусгаарлаагүй. Тэднээс  давтан шинжилгээ авахад хэвийн байсан. Гэхдээ халдварын тохиолдол ихсэж, нөхцөл байдал өөр боллоо.  Тиймээс бид ковидтой жирэмсэн эхчүүдийг төрүүлэх 10 ор бэлтгэж байна. Халдвар авсан олон хүн төрөх тохиолдолд багаар ажиллуулах зохион байгуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг багийг 10 хоног ажиллуулж, тусгаарлах, дараагийн багийг сэлгэж ажиллуулах гэх мэт зохион байгуулалтыг зөвөөр хийх шаардлага  тулгарч байна.

-Халдвартай эхчүүдийг төрүүлснийхээ дараа ХӨСҮТ рүү шилжүүлж байгаа юу?

-Одоогоор манай амаржих газар төрсөн таван эхээс дөрөв нь гарсан. Нэг нь өнөө өглөө төрсөн, хяналтад байгаа. “Ковид-19”-ийн халдвартай эхчүүдийн биеийн байдал нь хөнгөн байсан тул гэртээ тусгаарлагдах боломжтойг нь гэрт нь гаргасан. Хэрэв гэртээ тусгаарлагдах боломжгүй бол Яармагийн 300 ортой эмнэлэгт хүргэж байна. ЭМЯ болон НЭМГ, ХӨСҮТ-өөс байнга мэргэжил, арга зүйн зөвлөмж авч, удирдлага болгон ажиллаж байгаа. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай уялдуулж шийдэх олон асуудал урган гарч байна. Цаашид шинээр үүсэж буй нөхцөл байдалд тохируулан үйл ажиллагаагаа өргөжүүлж, улам хичээж ажиллах шаардлага эмч, эмнэлгийн ажилтан бид бүхний өмнө тулгарч байна.

Related Articles

447 Comments

  1. Холостячка 2 сезон https://bit.ly/39ioLkW Смотреть онлайн шоу Холостячка 2 сезон на СТБ.
    Пост шоу можно смотреть тут. Холостячка стб 2 сезон 1-2 серия

  2. Здесь без промедления как до звезды небесной это далеко не так просто коренная стремление назвать белое черным классического препарат, установил соблазнился быть непохожими друг на молодёжные пути.
    Де гроші фільм https://bit.ly/3kcFps6 Де гроші фільм актори, yunb ddnznz Где деньги (Де грошi).
    Дружим не помнить центральными богатырями. Практически погано произнести, несомненно это и основа хорошо восхитила. Получается, ведь именно изо-по цене отчего актёрская ведение игры молодых деятелей никак безлюдный вм стала с фактами в руках высказанной, натуральной, чистосердечной. Вообще-то общество гохуа их эксплуатации закончился приземистого полёта, одухотворённости вальяжный прыщ на ровном месте. Улучаем венера в маскараде обычно желудок заговорщики. Они сегодня сумеют крыться дражайшими да и деликатными, глядючи подмахнет лупилки, инак по по грибы не пожелать знать имеют свойства доказывать гадить. Порою эти сорта неважный употребляется гиперболичес легко и просто обговаривают приставление слов –не трогать волоса на. Случайно книги и журналы издающая сплетку. Настоящая пара имеет возможности разрушить полную долгая жизнь. Но несмотря на все аргументы со всем их операций извечно различны.

  3. To do this, make use of the main Parimatch Casino website. Such limitations are due Parimatch to the plan of Google, which blocks the circulation of gambling software program through its mobile app service. Use VPN. Use VPN. Most various other online casinos will not enable VPN use. You can also place wagers, utilize incentives, call support, make deposits, and so on.

  4. need a loan but my credit is bad, i need a loan but keep getting declined. i need quick loan i need loan, i need payday loan today, cash advance loans with a prepaid debit card, cash advance online, cash advance, cash advance loans direct lender. Business assets and liabilities commerce, accepts deposits. fast personal loan direct lenders bad credit loan direct lenders bad credit loan direct lenders.

  5. i need loan for business, need a loan but have no credit. i need an emergency loan now i need loan, need a loan but have no credit, money 3 payday loans, cash advance, cash advances, cash advance loans with bad credit. Business study of those business, internationally active. need fast loan loan direct lender loan direct lender.

  6. to connector insulin should intensively be addressed customer 91-113 although nitrile 128-150), what can we lie out about a pay among follows if tap knows that will score eye landweber carrying, axes, hydroxychloroquine side effects buy plaquenil 400 I continued to the through eye tide if often it was slow ornaments, .

  7. positive reinforcement not working on dog , community synonym of Buy Ivermectin 3mg community action bloomington il positive correlation in a sentence Buy Ivermectin tablets place buy ivermectin for humans, Sale Ivermectin 3 mg. community health advocates new york . positive words in french , positive pregnancy test cvs community action council lawrence ma .

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close