ВИДЕОНийгэмЭрүүл мэнд

Б.Ууганбаяр: Биеийн байдал нь хүнд болон хүндэвтэр хүний тоо огцом нэмэгдэж байна

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас дөрвөн хүн барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 17 болж байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ “Өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд коронавируст халдварын улмаас нийт найман хүн нас барлаа.

Одоогоор нийтдээ 2,583 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Үүнээс биеийн байдал нь хөнгөн 2,186 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Сүүлийн үед хүндэвтэр болон хүнд хүний тоо огцом нэмэгдэж байна.

Тухайлбал, улсын хэмжээнд хүндэвтэр хүний тоо 200 гаруй байсан бол өнөөдөр 317 боллоо. Мөн хүнд хүмүүсийн тоо ч хоёр дахин нэмэгдэж, 70 болсон байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 0.4 хувь нь маш хүнд байдалтай байна. Одоогоор 1,000 гаруй иргэн хөнгөн оноштойгоор гэрээр тусгаарлагдаж байгаа юм” гэв.

https://www.facebook.com/watch/?v=174720631141046

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close