БусадНийгэмЧөлөөт

Дуучин Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн шалгаж эхэлжээ

Дуучин Т.Дэлгэрмөрөн нь өчигдөр өөрийнхөө фэйсбүүк хаягаараа гэр бүлийн хэрүүл маргаанаа шууд дамжуулсан бөгөөд “Уг шууд дамжуулалтын үеэр түүнтэй хамтран амьдрагч А болон гэрийн үйлчлэгч нар нь чи гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг биз дээ. Миний цээжин тус газарт цохисон биз дээ” хэмээн хэлсний дагуу иргэдээс дээрх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна.

Мөрдөн шалгалтын явцад Т.Дэлгэрмөрөн гэм буруутай болох нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5.4.4-т заасны дагуу “Түүнийг албадан сургалтад хамруулж 30 хоног баривчлах” шийтгэлийг шүүхээс оноох юм байна.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу дуучин Т.Дэлгэрмөрөнд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх зүйлчлэлээр зөрчлийн хэрэгт нээн шалгаж эхэлжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close